Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх сараас хэрэгжиж эхлэх ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 99 сая ам.долларын санхүүжилт орж ирнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын валютын сангийн хөтөлбөр 2017 оны тавдугаар сараас 2020 оны тавдугаар сарыг дуустал гурван жилийн хугацаанд хэрэгжээд дуусаж байна.

Харин цар тахлын энэ үед Олон улсын валютын сангаас гишүүн улс орнууддаа үзүүлж буй санхүүжилтийн хэрэгслийг ашиглан хөтөлбөрийг өөрчлөх шийдэлд хүрсэн талаар Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа өнөөдөр мэдээллээ. 

Ингэснээр ирэх сараас манай улсад Түргэвчилсэн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм.

Энэ талаар тэрбээр "ОУВС-гийн захирлуудын хурал зургаадугаар сард болох үеэр энэ асуудлыг хэлэлцэнэ. Хурлын шийдвэр гармагц 99 сая ам.долларын санхүүжилт орж ирнэ. Өмнөх хөтөлбөрөөс ялгаатай нь тухайн улс орны бодлого боловсруулагчидтай макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, учирсан хүндрэлийг даван туулахад хөтөлбөрийн хүрээнд харилцан ажилладаг" гэлээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүн сайн байсан хэмээн тэрбээр мөн онцолсон.