Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Чойжин ламын сүм музейн тохижилтын төсөл нь төр, хувийн хэвшлийн хамтран ажиллаж буй анхдагч төслүүдийн нэг"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг mpa.mn

Хот байгуулалт хөгжлийн газраас Чойжин ламын сүм музейн тохижилтын ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр Монголын урлагийн зөвлөлөөс мэдээлэл өглөө. 

Монголын урлагийн зөвлөл нь соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, соёлын өвийг хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 2002 онд байгуулагдсан төрийн бус байгууллага.  

""MCS" групп нийгмийн хариуцлагын хүрээнд төслийг дэмжиж, энэхүү тохижилтын үйл ажиллагаа эхэлсэн"

 
гэрэл зургийг mpa.mn

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл "Манай байгууллагын үндсэн дөрвөн хөтөлбөрийн нэг нь соёлын өвийн хөтөлбөр байдаг тул биет болон биет бус өвийг хадгалж хамгаалахад үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн. Бид Чойжин ламын сүм музейтэй олон жилийн өмнөөс үеэс төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж байна. Олон улсын сангуудад түүхэн дурсгалт сүм хийдийг засаж, сайжруулах төсөл бичээд явуулахаар нөлөөлөх сайн судалгаа байхгүй болохоор дэмжигддэггүй, мөнгө санхүү олддоггүй байсан.

Харин 2017 оноос Австралийн иргэний тусламжтайгаар Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох нөлөөллийн судалгааг хийж тайлан гаргасан. Хамгийн түрүүнд орчны нөлөөллийн судалгаанаас гарсан зөвлөмжийн дагуу яам болон бусад соёлын өвийн төв, мэргэжилтнүүд, архилеогчид, нийслэлтэй хамтран төсөл бичиж, олон улсын сангуудад хандаж байсан. Тухайн үед "MCS" групп 25 жилийнхээ ойн нийгмийн хариуцлагын хүрээнд төслийг дэмжиж, энэхүү тохижилтын үйл ажиллагаа эхэлсэн” гэв.

 
гэрэл зургийг mpa.mn

Монголын урлагийн зөвлөлийн Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх “Чойжин ламын сүм музейн тохижилтын төсөл нь соёлын өвийг хамгаалах чиглэлээр төр хувийн хэвшлийн хамтран ажиллаж буй анхдагч төслүүдийн нэг юм” гэв.

ВИДЕО: 
https://www.facebook.com/Officialnews.UB/videos/540234930002811/