2020/07/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
B30
УЛААНБААТАР
19°
|
10°
10:00
S32
20°
11:00
S32
23°
12:00
S32
24°
13:00
S32
25°
14:00
S30
26°
15:00
S30
26°
16:00
S30
26°
17:00
S26
25°
18:00
S30
24°
19:00
S30
22°
20:00
S30
21°
21:00
S29
19°

А.Баттөмөр: Чойжин ламын сүм музейн урд талын газрын 60% ногоон байгууламж, 20% авто зогсоол байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хот байгуулалт хөгжлийн газраас Чойжин ламын сүм музейн тохижилтын талаар цахимаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/540234930002811/

Хот байгуулалт хөгжлийн газрын ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр "Чойжин ламын сүм музейн 2 га газрыг 2001 оны Засгийн газрын тогтоолоор хамгаалалтад авсан байдаг. Одоогийн байдлаар хамгаалалтын горимд сүмийн баруун, зүүн, хойд талд авто машины зогсоол түрэмгийлсэн байдаг. Баруун, зүүн талаар нь явган зорчигч явах замгүй. Музейн урд хэсэгт байсан 2 давхар тоосгон байшинг буулгасан нөхцөл байдалтай байна.

БСШУСЯ болон Чойжин ламын сүм музей манай байгууллагад хөдөлгөөнийг аюулгүй байдлыг хангуулах, орчин тойрны аж ахуйн нэгжийг хамгаалалтын бүсээс гаргах хүсэлтийг удаа дараа тавьсан. Мөн орчин тойрныг тохижуулах хүсэлтийг тавьсны дагуу холбогдох мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, манай байгууллагаас тохижилтын зураг төсөл батлагдсан. Энэ зураг төслийн дагуу музейн зүгээс холбогдох зураг төслөө батлуулсан байгаа.

Музейн Ямпай хаалганаас урагш 6,000 м.кв талбайтай. Үүнээс 60%-д нь ногоон байгууламж, 20%-д нь 40 машины зогсоол зураг төсөлд тусгагдсан. Үлдсэн 20%-д жуулчид зогсох явган зам талбай байх юм.

Одоо байгаа баруун, зүүн талын автомашины хөдөлгөөнийг тусгаарлаж, ногоон байгууламж, дугуйн замаар хийн аюулгүй байдлыг хангах шийдэл гарсан.

Эдгээр нөхцөл байдлыг НИТХ-д танилцуулсан. Хурлаас 2020 оны 5 дугаар сарын 11-ний 13 дугаар хурлын тэмдэглэлээр цагийн хязгаартай автомашины зохион байгуулалттай болгох, тохижилтыг хийж гүйцэтгэх ажлыг хийх үүрэг даалгаврыг өгсөн байдаг" гэв.

x