Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал Даатгал өөрийн 82,000 даатгуулагчийг “КОВИД” санхүүгийн даатгалд үнэ төлбөргүй хамрууллаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн 212 оронд тархаж, 4.1 сая хүнд халдварлаад байгаа шинэ төрлийн коронавирусийн халдвар COVID-19 нь маш хурдтай тархаж, нийгмийн харилцаа, ард иргэдийн амьжиргаа, өрх бүрд нөлөөлж, бизнесийг тасалдуулж, эдийн засгийг доголдуулж байна. Манай улсын хувьд коронавирусийн халдварын 61 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цаашид халдвар тархах өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтсаар байна.

Нөхцөл байдал хэдийгээр харьцангуй тогтвортой байгаа хэдий ч, COVID-19-ийн халдвар дотоодод нэмэгдсэн тохиолдолд хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулахаас гадна иргэдийн амьжиргаа, санхүүгийн нөхцөл байдлыг давхар хүндрүүлэх нь дамжиггүй. Мөн халдвар авсан тохиолдолд иргэд олон хоногоор эмчилгээ үйлчилгээ авах, тусгаарлагдах шаардлагатай болж зардал гаргахаас гадна, тухайн хугацаанд ажил хийх, орлого олох боломжгүйд хүрч байгаа билээ.

Иймд, Мандал Даатгал ХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, ард иргэдийн нуруун дээр ирэх санхүүгийн ачааллыг хөнгөрүүлэх зорилгоор “КОВИД” санхүүгийн даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлж, өөрийн 82,000 даатгуулагчийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ даатгалд хамруулахаар шийдвэрлээд байна.

“КОВИД” санхүүгийн даатгал гэж юу вэ?

“КОВИД” санхүүгийн даатгал нь харилцагч COVID-19 өвчин тусах буюу уг вирус идэвхтэй байдлаар анх удаа оношлогдсон тохиолдолд 500,000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох нөхцөлтэй даатгалын бүтээгдэхүүн юм.

  • Даатгалын хугацаа: 2020 оны 10 сарын 1-ийг хүртэл хүчинтэй.
  • Хүлээлгийн хугацаа: Уг даатгалын хүлээлгийн хугацаа нь 21 хоног байна. Энэ нь COVID-19 өвчин 2-21 хоногийн далд үетэй байдагтай холбоотой. Иймд, даатгал эхлэх огнооноос хойш 21 хоногийн дотор анх оношлогдсон COVID-19 өвчний тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.

Хэн хамрагдах боломжтой вэ?

Мандал Даатгал ХК-д тээврийн хэрэгслийн, эрүүл мэнд гэнэтийн ослын, эд хөрөнгийн гэх мэт идэвхтэй гэрээтэй даатгуулагчид бүгд уг даатгалд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдана. Түүнчлэн, даатгалын гэрээний хугацаанд шинээр харилцагч болсон бүх даатгуулагчид “КОВИД” санхүүгийн даатгалд давхар хамрагдана.

Жич: Энэхүү даатгалд зөвхөн хувь хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд байгууллагын нэр дээрх даатгалтай харилцагчид хамрагдахгүй болно.

Даатгалаа хэрхэн идэвхжүүлэх вэ?

Хөл хорио тогтоосон энэ үед даатгуулагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, цаг хугацааг нь хэмнэх зорилгоор даатгалаа ОНЛАЙНААР идэвхжүүлэх боломжийг нээж өглөө.

Мандал Даатгалын харилцагч “КОВИД” даатгалаа дараах зааврын дагуу идэвхжүүлнэ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

Нөхөн төлбөр хэрхэн авах вэ?

Даатгуулагч COVID-19 өвчин туссан тохиолдолд уг өвчинтэй холбоотой эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ авч дууссанаас хойш 60 хоногийн дотор нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж ирүүлснээр нөхөн төлбөрөө авна. Мандал Даатгал ХК нь даатгалын үйлчилгээг гар утсаараа авч болох мобайл аппликэйшнтэй бөгөөд даатгуулагч компани дээр ирэхгүйгээр, гар утсаараа нөхөн төлбөрийн материалаа илгээн, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.

МАНДАЛ АПП-аа татаж авах → Android  |  IOS

Олон улсын туршлага

Олон улсад даатгалын компаниуд цар тахалтай холбоотойгоор ард иргэд болон даатгуулагч нартаа дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөл бүрийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Жишээ нь, Индонези, Тайланд, Энэтхэг зэрэг Зүүн Азийн орнуудад зөвхөн коронавирусийн халдвараас хамгаалсан эрүүл мэнд, амь насны богино хугацаатай, хямд үнэтэй, хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнүүдийг боловсруулан иргэддээ нийлүүлж байна.

Харин Сингапурт, AIA, HSBC, Manulife, AXA, Prudential зэрэг 9 даатгалын компани харилцагчдаа богино хугацааны COVID-19-ийн даатгалд үнэ төлбөргүй хамруулаад байгаа. Хятад болон Европын орнуудад даатгалын компаниуд Эрүүл мэндийн даатгалын хамгаалалтаа нэмэгдүүлж, коронавирусийн халдварыг нэмэлтээр оруулж байгаа бол эрүүл мэндийн даатгал санал болгодоггүй компаниудын хувьд эд хөрөнгийн даатгалын хураамж төлөлтийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг байдлаар дэмжлэг үзүүлж байгаа аж. Мандал Даатгалын зүгээс энэ мэт олон улсын олон тооны туршлагуудыг судалж, нарийн тооцоолол хийсний үндсэн дээр “КОВИД” санхүүгийн даатгалыг зах зээлд нэвтрүүлж байгааг дуулгахад таатай байна.


Уг бүтээгдэхүүнийг Санхүүгийн Зохицуулах Хороонд албан ёсоор бүртгүүлэх ажил явагдаж байгаа бөгөөд Мандал Даатгал ХК-ийн зүгээс албан ёсны хүсэлтээ, бүрдүүлэх материалын хамт хүргүүлсэн байгаа. Иймд, албан ёсны борлуулалтын үйл ажиллагааг СЗХ-ны бүртгэл хийгдсэний дараа эхлүүлэхээр төлөвлөж байна.


Хамтдаа бид даван туулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Мэдээллийн лавлах: 7575-2000

Албан ёсны Facebook хуудас: https://www.facebook.com/mandaldaatgal/

Вэбсайт: https://mandal.mn/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 16 | 16 цаг