Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хорооллын хойд талын авто замыг маргааш 23:00 цагаас хаана

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Дулааны шугам угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Москва хорооллын хойд талын авто замыг амралтын өдрүүдээр хаахаар болжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын хойд талын авто замыг 2020 оны тавдугаар сарын 9-ний 23:00 цагаас тавдугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэх юм.

Энэ үеэр жолооч нарыг замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба