Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Судлаачид Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна: Шүүгчид хариуцлага тооцох механизм

ikon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Нээлттэй Нийгэм Форум (www.forum.mn) “Оюуны Инноваци” ТББ хамтран УИХ-ын хаврын чуулганаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх бодлогын цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг “Шүүгчид хариуцлага тооцох механизм” сэдвээр зохион байгууллаа.

 
 
 

МУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн эрх мэдлийн талаар орсон томоохон өөрчлөлт нь шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хариуцлага тооцох механизмыг үр нөлөөтэй болгох үүднээс Шүүхийн Сахилгын хорооны эрх, үүргийг өргөн хүрээнд тусгаж, нэр томъёо, тодорхойлолтуудыг нарийвчлан оруулсан байна.

Мөн Шүүхийн тухай хуулийн төсөлд Шүүгчийн хариуцлагатай холбоотой орж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалын дагуух зохицуулалтуудын талаар судлаачид байр сууриа илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн зочноор МУИС-ийн ХЗС-ийн профессор, доктор О.Мөнхсайхан, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, доктор А.Бямбажаргал, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ш.Цолмон нар оролцож Шүүхийн Сахилгын хорооны талаар шүүхийн төслүүдэд хэрхэн туссан талаар ярилцаж санал солилцсоныг дэлгэрэнгүй үзнэ үү.

ВИДЕО:

Хэлэлцүүлгийн онцлох эшлэлүүд

 
 
 
 
 
 
 
 
 

Нээлттэй Нийгэм Форум, “Оюуны инноваци” ТББ-тай хамтран зохион байгуулж буй бодлогын цуврал хэлэлцүүлгийн сүүлийн 4 дэх дугаар “Шүүхийн дотоод хараат бус байдал буюу Дээд шүүхийн эрх хэмжээ” сэдвийн хүрээнд  2020 оны 5 дугаар сарын 8-ны 14.00 цагт  ikon.mn болон ННФ-ын https://www.facebook.com/OpenSocietyForum/ фэйсбүүк дэх хуудсаар шууд хүрнэ.  

Хэлэлцүүлэг тус бүрт шинээр боловсруулсан хуулийн төслүүдийн ажлын хэсгийн гишүүд, хараат бус судлаачид оролцож санал шүүмжээ хуваалцана.

Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч уламжлалт бодлогын хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулах боломж хязгаарлагдмал байгаа ч нийгмийн сүлжээний сувгаар сонирхсон иргэд, бодлого боловсруулагчдад хүргэхийг зорьж буй.

Иймд  сонирхсон иргэд асуулт илгээж, санал шүүмж ирүүлэх бүрэн боломжтой.

ННФ-ын хөтөлбөрүүдийн талаарх мэдээллүүдийг доорх сувгаар авах боломжтой.

http://www.forum.mn

https://www.facebook.com/OpenSocietyForum/

https://twitter.com/ForumOS