Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ажлаа хүлээлгэн өглөө

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө.

Тэрбээр ажил хүлээлцэх үеэр "Энэ хугацаанд бид бүхэн гар сэтгэл нийлэн том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллалаа, цаашид ч хийж гүйцэтгэх ёстой ажлууд олон бий. Энэ бүхнийг  та бүхэн төрийн тусгай албан хаагчийн хувьд үлгэр жишээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан тухай бид мэдээлж байсан билээ.