Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг ажлын хариуцлага алдсан шалтгаанаар чөлөөллөө

Б.Ану
2020 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг ажлын хариуцлага алдсан шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн мэдээлэл ирлээ. 

Д.Даваасүрэн нь 2016 оны есдүгээр сарын 21-нээс Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан ч ийнхүү ажлын хариуцлага алдсан гэх шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.