2020/06/01
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
14:00
S30
17°
15:00
S30
18°
16:00
S30
19°
17:00
S26
19°
18:00
S26
19°
19:00
S26
18°
20:00
S26
17°
21:00
S26
15°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S29
11°

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэрэгт 1,100 гаруй хүн холбогджээ

ikon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 600 гаруй хэрэгт 1,100 гаруй хүн холбогджээ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас ирүүлсэн мэдээгээр нийт хэргийн 80 гаруй хувь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд холбогдогчийн 80 орчим хувь нь 35 хүртэлх насныхан байгаа юм. 
Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран ухуулга, нөлөөллийн ажлыг эхлүүллээ.

Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийнхээ хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах ажилд 100 сая төгрөг төсөвлөөд байна. Тус хөрөнгөөр залуус мансууруулах бодис хэрэглэгч болон түүнд донтогч болж байгаа шалтгаан нөхцөлүүдийг судлахаас гадна ухуулга нөлөөллийн ажил зохион байгуулах юм.

 


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x