Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Франкфуртийн нислэгээр ирсэн иргэдийг нэг нэгээр нь тусгаарлана

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 2-нд ХӨСҮТ болон бусад орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр гурван лабораторид нийтдээ 228 хүний шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Шинжилгээнүүдээ тодруулж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6, тусгаарлах байранд байгаа 155 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 33 сорьцод шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 34 жолоочид шинжилгээ хийхэд, коронавирус илрээгүй. Ингээд тандалт судалгаа, шинжилгээ, эмчилгээ хийгдэж байна.

Нийтдээ гурван чартер онгоцоор 800 гаруй иргэнээ авчирсан" гэдгийг хэлээд үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Биед нь эсрэг биет үүссэн байсан иргэн Франкфуртийн нислэгээр явсан уу?

- Тэр хүнийг нисгээгүй. Тэр хүнийг болон ойрын хавьтлуудыг шинжлэхэд коронавирус илрээгүй. Гэхдээ бид хянаж байгаа. Франкфуртын онгоцоор очиж байгаа хүмүүсийг Бельгид бас шинжилгээнд хамруулна. Очоод эсрэг биет илэрхээр тэнд тусгаарлачихна. Тиймээс эндээ байсан нь дээр. Тэр хүнд өвчний ямар ч шинж тэмдэг байхгүй. Гэхдээ өөрийнхөө саналаар шинжилгээ өгсөн. 

- Франкфуртийн нислэгээр ирсэн иргэдээс хэдийг нь сэжигтэй хэмээн үзэж ХӨСҮТ-д тусгаарлах вэ?

- Одоогийн байдлаар 34 гэж үзэж байна. Гэхдээ эрэмбэлэн ангилалт дуусаагүй байгаа. Халдвар голомтлон тархаж байгаа улсуудаас ирсэн иргэд учраас бид маш анхааралтай ажиллаж, бүгдийг нь нэг нэгээр нь тусгаарлахаар төлөвлөсөн. 

ХӨСҮТ-ийн ачаалал нэмэгдэж байгаа ч энэ гурван нислэгээр ирэх иргэдийн нөхцөл байдлыг тооцоолоод байгаа. 

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/703847407023327/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 16 | 16 цаг