Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа нэг хүнээс коронавирусийн халдвар хөнгөн тусаад эдгэрснийг илчлэх эсрэг биет илэрсэн"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэх мэдээлэл өчигдөр орой гарсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тайлбар өглөө.

Тэрбээр "Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэсэн нь ташаа мэдээлэл
Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэсэн буруу ташаа мэдээлэл явуулж хүмүүсийг амраасангүй. Шөнө сайхан амарч хонох нь дархлааг сайжруулдаг.

Бид 11:00 цагаас баталгаатай мэдээллээ хуваалцаж, иргэдээ халдварт өвчнөөс хамгаалж өдий хүртэл ажиллаж байхад ташаа мэдээлэл явуулсан.

Энэ тухай тайлбар өгье. Франкфурт явах гэж байгаа хэд, хэдэн хүн шинжилгээ өгсөн. Тухайн иргэнд коронавирусийн эсрэг биет үүссэн. Энэ нь хөнгөн маягаар коронавирусийн халдвар тусаад эдгэсэн гэсэн тэмдгээ тавиад явсныг коронавирус илэрчихлээ гээд хүмүүсийг амраасангүй. Эсрэг биет үүслээ гэхэд бид хяналт тавина. Ингээд ойрын хавьтлын 15 хүнээс шинжилгээ хийлээ. Хаяг нь бэлэн байгаа учраас маш амархан цуглуулаад коронавирус илрүүлэх шинжилгээ хийж хонолоо. Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Эсрэг биет үүссэн хүн нь Бельги улсаас ирсэн эмэгтэй байсан. Ирээд 50 гаруй хоночихсон. Энэ хугацаанд 14, 21 хоног дотор шинж тэмдэг илэрдэг дүрэм номын дагуу ямар ч шинж тэмдэг бусдад болон энэ эмэгтэйд илрээгүй. Тиймээс иргэд тайван байгаарай.

Энэ хүнийг ирэх үед БНХАУ, БНСУ, Дэгү, Иран зэрэг 5 оронг тухайн үед ДЭМБ-аас коронавирусийн халдвар голомтолсон орон гэж зарлаж байсан. Үүнд Бельги улс ороогүй байсан гээд олон талаас нь шүүлээ.

Тиймээс үнэн бодитой мэдээлэл биднийг аварна.

 Худал мэдээллийг бие биедээ, өгсөн хүмүүсийг илрүүл" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/236078447713756/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.