Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА "COVID-19": Эрэгтэйчүүд болон таргалалттай хүмүүсийн дунд нас баралт зонхилж байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа шинэ коронавирусийн халдвар буюу "COVID-19"-ийн талаар хийсэн судалгааг танилцуулсан юм.

Тэрбээр "Их Британид хийгдсэн судалгааны дүнг танилцуулъя. Судалгааг Эдинбургийн их сургууль, Ливерпулийн их сургууль, Лондоны Эзэн хааны коллежийн эрдэм шинжилгээний ажилтнууд удирдаж явуулжээ.

Уг судалгаанд хоёрдугаар сарын 6-наас дөрөвдүгээр сарын 18-ны хооронд Их Британийн нийт 166 эмнэлэг, 16,749 өвчтөнийг хамруулжээ. 

Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 49% нь эдгэрч эмнэлгээс гарсан бол 33% нь нас барж, 17% нь судалгааг дуусах үед үргэлжлүүлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

Амьсгалын аппаратад орсон өвчтөнүүдийн хувьд 53% нь нас барж, 20% нь эдгэрч, 27% нь үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байсан байна.

Судалгааны дүнгээс харахад уушги, зүрх, бөөрний архаг суурь өвчтэй байх нь коронавирусийн халдварын эрсдлийг нэмэгдүүлэхээс гадна эрэгтэйчүүд болон таргалалттай хүмүүс дунд нас баралт зонхилж байжээ.

Тарган хүмүүсийн уушгины үйл ажиллагаа буурч, арьсан доорх болон дотор эрхтний өөхний эд, эсэд үрэвсэл ихээр явагддаг тул хүний дархлааг бууруулж улмаар амь насанд илүү эрсдэл учруулах аюултай байж болзошгүй гэж дүгнэхэд хүргэсэн байна" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/264603241380000/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 7 | 7 цаг