Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Европын улс орнууд "COVID-19" цар тахлын ард гараагүй байгааг анхааруулжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр дэлхийн улс орнуудын коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа. 

Бразил

 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Бразил улсад шинээр коронавирусийн 7,248 халдвар бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 85,000 гаруй болсон байна. Мөн тус улсад 435 нас баралт шинээр нэмэгджээ.

ОХУ

Энэ хугацаанд ОХУ-д 7,099 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 106,498 болжээ. Мөн тус улсад 101 нас баралт нэмж бүртгэгдэн, нийт нас баралтын тоо 1,073 болсон тухай тус улсын Гамшгийн хариу арга хэмжээний төв штабаас мэдээлжээ.

Сингапур

Өчигдөр Сингапур улсад шинээр 528 тохиолдол нэмж бүртгэгджээ. Шинэ тохиолдлуудын 6 нь тус улсын иргэн. Үлдсэн тохиолдлууд нь тус улсад хөдөлмөр эрхэлдэг гадны цагаач ажилчид байна.

Сингапур улсын Засгийн газраас цагаач ажилчдын дотуур байрыг хяналтад авч, бүрэн тусгаарласан байгаа. 

Шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг тусгаарлаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд шинж тэмдэг илрээгүй иргэдийг дотуур байранд нь карантилж, хөл хорио тогтоосон байгаа юм.

Герман

ХБНГУ-ын Халдварт өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс өгсөн мэдээллээр лабораторийн PCR шинжилгээний хүчин чадлаа нэмэгдүүлж, 7 хоногт нийдээ 860,000 гаруй шинжилгээ хийх хүчин чадалтай болжээ. Өмнө нь 7 хоногт 460,000 гаруй шинжилгээ хийдэг байсан бол ийнхүү шинжилгээ хийх хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлсэн байна.

Тус улсад хүмүүс хоорондоо зайнаас харилцах стратегийг маш сайн мөрдүүлж байгаа бөгөөд уг интервенцийг 5 дугаар сарын 10-наар дуусгавар болголгүй цаашид үргэлжлүүлэн мөрдүүлэх төлөвтэй байна. 

Үүний хажуугаар шинжилгээг хүн амын дунд өргөн хүрээнд олноор хийж байж халдварыг тохиолдлуудыг аль болох эрт илрүүлж, тусгаарласнаар халдварын гинжийг таслах стратеги баримталж байна гэж Роберт Гохын хүрээлэнгийн захирал ярьсан байна.

Халдвар тээгч нэг хүн цааш халдварыг тараах буюу халдварлуулах түвшин тус улсад одоогоор дунджаар 0.76 байна. Энэ индикатор 1 буюу түүнээс дээш болох тохиолдолд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулах, цуцлах боломжгүй тул хөл хорионы дэглэмд өөрчлөлт оруулж байгаа гэж тайлбарлажээ.

Герман улсад өчигдөр 1,478 халдварын тохиолдол, 173 нас баралт бүртгэгджээ. Тус улсын нас баралтын түвшин 4% болж нэмэгдсэн байна.

Европын улс орнууд "COVID-19" цар тахлын ард гараагүй байна

ДЭМБ-ын Европын бүсийн захирал Европын улс орнуудад "COVID-19" цар тахлын халдвар хяналтад орох болоогүй байна. Энэ цар тахлын ард гараагүй байгааг анхааруулжээ.

Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын 46%, нас баралтын 63%-ийг тус тивийн улсууд эзэлж байгааг тэмдэглээд, хяналтаа сулруулбал халдвар дахин сэргэж болзошгүйг анхааруулжээ.

Тус бүсэд өнгөрсөн 7 хоногт шинэ халдварын тохиолдол 15%, нас баралт 17%-аар нэмэгдсэн байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/264603241380000/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
10 | 6 | 5 цаг