Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Шүүгдэгч М.Энхсайханы өмгөөлөгчийн гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн өнөөдөр авч хэлэлцлээ.

М.Энхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл түүнийг түүнийг 5 дугаар сарын 5-ныг хүртэл цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээж байна.

Прокуророос М.Энхсайханыг олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байгаа нь шүүхэд нөлөөлөх оролдлого гэж үзсэн учраас түүнийг дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорихоор болсон тухай мэдээлж байсан билээ.

 


Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар