2020/07/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
08:00
S30
15°
09:00
S32
17°
10:00
S32
19°
11:00
S32
20°
12:00
S32
22°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
24°
16:00
S32
24°
17:00
S32
24°
18:00
S32
23°
19:00
S32
21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болжээ.

Шүүхээс түүнийг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааныг тавдугаар сарын 5-н хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байна. 

М.Энхсайханы талаас зарим гэрч, шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьсан ч тэдгээр хүмүүс ирээгүй байна. Тиймээс шүүх хуралдааныг хойшлуулсан аж. 

Харин прокуророос М.Энхсайханыг олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байгаа нь шүүхэд нөлөөлөх оролдлого гэж үзсэн учраас түүнийг дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих санал шүүх бүрэлдэхүүнд тавьсныг нь хүлээн авжээ. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дараах албан ёсны мэдээллийг гаргасан байна. 

Уг мэдээлэлд:

"Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад:

Гэм буруугийн шүүх хуралдааныг 2020-04-23-ны 08:30 цагт хийхээр товлон зарласан.

Өнөөдөр буюу 2020-04-23-ны өдөл эхэлсэн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралд оролцуулаар, шүүх хуралдааныг 2020-05-05-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулсан.

Прокуророос гаргасан саналыг шүүх хүлээн авч, шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэжээ. 

x