Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхий дахинд COVID-19-ийн хажуугаар үхэлд хүргэх аюултай үрэвсэлт синдромын тохиолдол хүүхдүүдийн дунд гарч эхэлсэн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхий дахинд COVID-19 халдварын хажуугаар үхэлд хүргэх аюултай, үрэвсэлт синдром хүүхдүүдийн дунд гарч эхэлсэн талаар мэдээллээ.

Тэрбээр хэлэхдээ “Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдийн дунд COVID-19 халдвартай холбоотойгоор ховор боловч үхэлд хүргэх аюултай үрэвсэлт синдромын тохиолдлууд гарсан байна.

Одоогоор уг синдром нь Их Британи, АНУ, Франц, Испани, Итали, Швейцар зэрэг зургаан улсад нийт 100 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Энэ өвчнийг COVID-19 халдвартай холбоотой юу, эсвэл өөр ямар нэг шинэ өвчин хүүхдүүдийн дунд гарч байгаа эсэхийг ДЭМБ болон дэлхийн эрдэмтэд судалж байна” гэсэн юм.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Харин ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Сүүлийн 5-10 хоногт Их Британи улсад хүүхдүүд эрчимт эмчилгээнд орсон 20 гаруй тохиолдол бүртгэгдсэн.

Компьютер томографын шинжилгээгээр тэдгээр хүүхэд хэвийн үзүүлэлттэй гарсан боловч кавасаки хам шинж буюу судасны үрэвслийн болон суулгах зэрэг шинж тэмдэг илэрсэн талаар мэдээлсэн.

Эдгээр өвөрмөц шинж тэмдгийн тохиолдол Швейцар, Испани улсад ажиглагдсан байна. Энэ талаар дэлхийн эмч нар анхааралдаа аван судалж байгаа” хэмээн мэдээлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/235220554249272/?v=235220554249272

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.