Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсын гадаад өр 2019 онд өмнөх жилийнхээс $2 тэрбумаар өссөн"

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

Монголбанк мэдээлэл хийж байна.

Видео:

https://www.facebook.com/Mongolbank.mn/videos/1077109152647925/

Банкны салбарын зээлийн үлдэгдэл гуравдугаар сарын байдлаар 17 их наяд төгрөгтэй тэнцжээ. Үүний 15.1 их наядыг төгрөгийн зээл, 1.9 их наядыг гадаад валютын зээл эзэлж байна. 

Зээлийн үлдэгдэл гуравдугаар сард өмнөх сараас 1.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 2%-аар буурсан. 

Банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас 9 тэрбум төгрөгөөр буурч, нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 10.7 хувьтай тэнцэж байна. 

Хугацаа хэтэрсэн зээл гуравдугаар сард өмнөх сараас 120 тэрбум төгрөгөөр өсөж, нийт зээлд эзлэх хэмжээ 6.7 хувьтай тэнцлээ. Ийнхүү өссөн нь боловсруулах үйлдвэр, барилга, уул уурхайн олборлох салбарын хугацаа хэтэрсэн зээл нэмэгдсэнтэй холбоотой байна. 

Төлбөрийн тэнцэл 350 сая долларын алдагдалтай гарч, гадаад валютын нөөц 4.1 тэрбум доллар болов

Урсгал дансны алдагдал эхний гурван сард 750 сая ам.долларын алдагдалтай гарсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 370 орчим ам.доллароор алдагдал өссөн гэсэн үг. 

  • Гол шалтгаан нь экспортын орлого 740 орчим сая доллар буюу барааны худалдааны тэнцэл 740 сая доллароор буурч, 273 сая ам.долларын алдагдалтай гарсан нь нөлөөлсөн.
  • Санхүүгийн дансны тэнцэл өмнөх онтой харьцуулахад ашиг нь 146 сая ам.доллароор буурч, 412 сая долларын ашигтай гарсан. 

Ингээд урсгал данс болсон санхүүгийн дансны тэнцлийн нийлбэр дүн буюу нийт төлбөрийн тэнцлийн хэмжээ гуравдугаар сарын байдлаар 350 сая долларын алдагдалтай гарч, гадаад валютын нөөц 4.1 тэрбум доллар болсон. 

Монгол Улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эхний гурван сарын байдлаар 458 сая доллар байна. 

Гадаад хөрөнгө оруулалтын позицыг 2019 оны жилийн эцсийн байдлаар танилцуулбал:

Монгол Улсын гадаад актив буюу гадаад улс орнуудад ААН иргэдийн оруулсан хөрөнгө оруулалт 7.1 тэрбум доллар болжээ. Үүний 61 хувь нь гадаад валютын нөөц, 26% бусад хөрөнгө оруулалт буюу зээл, худалдааны санхүүжилт, 9% нь шууд хөрөнгө оруулалт байна.

Монгол Улсын гадаад улс орнуудаас татсан эх үүсвэр буюу гадаад пассивын үлдэгдэл 2019 оны эцсийн байдлаар 42.8 тэрбум ам.доллар байна. Үүний дийлэнх нь буюу 52% нь шууд хөрөнгө оруулалт, 35% зээл голчлон, 13% нь багцын буюу бондын хөрөнгө оруулалт эзэлж байна. 

2019 оны эцсийн байдлаар Монгол Улсын гадаад өр 30.7 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Энэ нь 2018 онын эцсийн дүнгээс 2 тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт. Өр ийнхүү өссөний гол шалтгаан нь

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын зээл 1.1 тэрбум доллар

Засгийн газрын гадаад хөнгөлөлттэй зээл 622 сая доллароор нэмэгдсэн нь нөлөөлсөн гэдгийг Монголбанкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа хэллээ. 

Зураг
13 | 16 | 16 цаг