Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэсувд: М.Энхсайханыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг нь ташаа мэдээлэл

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/932619417169003/

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа зарим хэргийн мэдээллийг өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүнээс улбаалан хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдлаа гэх шүүмжлэлд гараад байна. Энэ талаар албан тайлбар өгөхгүй юу?

-Үндсэн хуульд заасны дагуу хүний хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөө нээлттэй.

Яллагдагч хүний хувьд Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9-д заасны дагуу тодорхой үүргийг хүлээдэг. Яллагдагч мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хавтаст хэрэгтэй танилцаж, нотлох баримтуудыг хуулбарлан авсан байдаг. 

Түүний гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, тодорхой шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж, мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байх баталгаа авч гарын үсэг зурсан хүний хувьд ийм үйлдэл хийсэнд нь шүүхээс цагдан хорьсон.

Прокурорын зүгээс шүүх хуралдааны явцад мөрдөн байцаалтын ажиллагааны нууцыг задруулсан, шүүхэд нөлөөлөх гэсэн энэ байдалд нь хууль зүйн дүгнэлт хийхийг хөндөж тавьсан. Харин шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 

-Шүүх хурал хойшилсон гол шалтгаан юу вэ?

-Би шүүх хуралдаанд оролцоогүй учир нарийн мэдээлэл өгөх боломжгүй. 

-М.Энхсайханыг цагдан хорих явцад эрүүдэн шүүсэн байж болзошгүй тухай мэдээлэл гарсан?

-Нийслэлийн прокурорын газраас хорих 461 дүгээр ангид тогтмол хянагдаж байгаа яллагдагч нартай уулзаж, санал хүсэлтийг сонсдог. Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр М.Энхсайхантай уулзсан. Энэ үеэр санал гомдол байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр энэ нь ташаа мэдээлэл.