Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай орны хувьд коронавирусийн зөөвөрлөгдсөн 30 тохиолдлоос тав нь эдгэрч сувилалд тусгаарлалтад байгаа"

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.04.15/

https://www.facebook.com/iKonNews/videos/310670999900487/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Одоогоор 1.3 сая хүн энэ өвчний улмаас эмчилгээ хийлгэж байна. Өвчлөл Герман, Итали, Испани, Их Британи, АНУ, Швейцар, Турк улсуудад тархалтын эрч хэвээр байна.

Урьд нь коронавирусийг нэг сараар өвчлөлөө гэж ярьж байсан бол сүүлийн үед 10 хоногийн дотор хэдэн зуун мянгаараа нэмэгдэж байгаа ярих боллоо. Энэ бол COVID-19 халдварын тархалт эрчтэй явагдаж байгааг харуулж байна.

ОХУ-д сүүлийн долоо хоногоос өвчлөл гурав дахин нэмэгдэж 21,102 хүн өвчилсөн бол сүүлийн 24 цагийн дотор 2,774 хүн шинээр халдвар авч, 22 хүн нас баржээ.

Ихэнх тохиолдол буюу 50-60 хувь нь Москва хотын орчмоор гарч байна. Үүнийг хүмүүс дүгнэхдээ өөрийгөө тусгаарлах дэглэмийг сайн мөрдөөгүйгээс болж байгаа хэмээн үзэж байна. Мөн өвчлөлийн 30 хувь нь шинж тэмдэггүй байгаа учраас олон нийтийн газраар явахгүй байх нь чухал байгааг эрх баригчид анхааруулж байна.

Манай орны хувьд 30 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэнээс тав нь эдгэрч сувилалд тусгаарлалтад байгаа. Өнөөдрийн хувьд сэжигтэй тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдээгүй. Ажиглалтад 1,672 хүн байна.

Бид 24 цагийн зөвлөгөө өгөх 119 утас ажиллуулж байна. Тус утсанд 24 цагийн дотор 396 дуудлага иржээ.

Сонгдо эмнэлэг өчигдөр 2 хүнд түргэвчилсэн оношлуураар эерэг гарсанд тус эмнэлэг байсан 300 хүнийг хөл хорионд оруулах арга хэмжээг өчигдөр авч ажилласан. Түргэвчилсэн оношлуурын хувьд ДЭМБ-аас оношилгоонд хэрэглэхгүй байгаа бөгөөд зөвхөн PCR оношлуураар баталгаажуулж байна.

Тус хоёр хүн нь харшлын өвчтэй байсан учраас хуурамч биет илрэх магадлал байсан бөгөөд PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй” гэв.