Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: АНУ-д гацсан Монгол Улсын 1,200 орчим иргэн байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN

Олон улсын нислэгүүдийг зогсоосноор гадаадад байгаа олон монгол эх орондоо ирж чадахгүй болоод байгаа билээ.

Тэдгээр иргэний хувьд Монголд ирэх хүсэлтээ гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандахаас гадна олон нийтийн сүлжээнд санал бодлоо илэрхийлсээр байна. 

Монголчууд хамгийн их зорчдог болон амьдардаг улсуудын нэг бол АНУ. АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн амьдардаг мэдээлэл байдаг. Тэгвэл тус улсад түр хугацаагаар зорчоод эх орон руугаа буцах хүсэлтээ гаргасан 1,200 орчим иргэн байгааг иргэд мэдээлж байна. 

АНУ-д гацаад буй иргэдийн төлөөллөөс дараах бичлэгийг iKon.mn сайтад ирүүлснийг уншигч та бүхэнд хүргэе.

Бичлэг үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/585203012339340/?t=28

АНУ-ын хувьд шинэ коронавирусийн халдварын тохиолдол хамгийн их байгаа талаар бид мэдээлсэн билээ.