Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Энэтхэгт 200 гаруй Монгол Улсын иргэн гацаад байна

Б.Ану
2020 оны 4 сарын 7
iKon.MN

Бүгд Найрамдах Энэтхэг улсад түр хугацаагаар зорчсон иргэд iKon.mn сайтад хандлаа. 

Тэдгээрийн өгч буй мэдээллээр Энэтхэг улсад 200 гаруй монгол иргэн гацаад байна. Гацсан иргэдийн дунд монголд эмчлэгдэх боломжгүй шалтгаанаар гадаадыг зорьсон бага насны хүүхэд, аав ээжүүд, түр хугацаагаар сургалтанд явсан хүмүүс гээд олон шалтгаант хүмүүс байгаа аж.

Энэтхэгт гацсан иргэдийн мэдээлж буйгаар Монгол, Энэтхэгийн хооронд тусгай үүргийн хэд хэдэн удаагийн нислэг үйлдэгдэж байсан бөгөөд хэрэв Улсын Онцгой Комиссийн шийдвэр гарвал л энэ нислэгийг үйлдэх боломжтой гэж тэд харж байгаагаа хэлж байв. 

Энэтхэгээс ирүүлсэн бичлэгийг та бүхэндээ хүргэж байна. 

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/153762712637053/

Энэтхэгт гацсан иргэдийн постуудаас: