Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: Өнөөдрийн нислэгээр ирсэн иргэд Японд шинжилгээнд хамрагдаагүй

Г.Номин, iKon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Л.Мөнхтүшиг: Өнөөдрийн нислэгээр ирсэн иргэд Японд шинжилгээнд хамрагдаагүй
Sara, ikon.mn - text to speech

Шадар сайд Ө.Энхтүвшин УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж холбогдох албаныхны мэдээллийг сонсож байна. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6,154 иргэн нутаг буцах хүсэлтээ ЭСЯ-аар дамжуулан илэрхийлээд байна. Үүнээс бага насны хүүхэд 731, эрүүл мэндийн шалтгаантай 71, ахмад настан 226, жирэмсэн 26, визний хугацаа дуусах эрсдэлтэй 135, байрны асуудалд орж байгаа 375, оюутан 585, санхүүгийн хүндрэлд орж байгаагаа мэдэгдсэн 54, бусад шалтгаантай 3,954 иргэн мэдэгдсэн.

Индонезид тэмцээнд оролцоод ирж чадахгүй байсан гурван хүүхэд ирсэн. Нийтдээ есөн бага насны хүүхэд ирж байна.

Японы Шизүока мужид пара олимпын бэлтгэл хийж байгаа хүүхдүүд бий. Бидний зүгээс энэ нислэгээр ирэх боломж олгосон ч Японы талаас аюулгүй байдлыг нь хангаад бэлтгэлийг нь хийлгэх боломжтой гэж үзсэн учраас энэ удаагийн нислэгээр бол ирээгүй. Дараагийн нислэгээр ирэх боломжтой.

Өнөөдрийн нислэгээр ирсэн 263 зорчигч шинжилгээнд хамрагдаагүй ирж байгаа. Япон улсад 37.5 хэм халуураагүй бол шинжилгээнд хамруулахгүй гэсэн зарчим баримталж байгаа гэдгээ мэдэгдсэн. Тиймээс  манай иргэд шинжилгээ өгөлгүй ирж байна" гэдгийг хэллээ.

Зураг
13 | 14 | 15 цаг