Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Японоор дамжин ирж байгаа 56 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлана гэв

ikon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Японоор дамжин ирж байгаа 56 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлана гэв
Sara, ikon.mn - text to speech

Япон улсаас монгол иргэдээ авчирч буй ОМ502 дугаартай тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд яг одоо газардаж байна.

/2020.04.03/

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/818160705357963/

Тус онгоцоор нийт 266 хүн ирж байгаа бөгөөд иргэдийг буусны дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийн, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Тоёоко Инн", “Корпорэйт" зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 21 хоног тусгаарлах юм.

Онцгой байдлын ерөнхий газар дээр байрлаж байгаа Улсын онцгой комиссын Шуурхай штабад Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тусгай нислэгийн үйл ажиллагаатай танилцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иргэдээс сэжигтэй хоёр тохиолдлыг онгоцын арын хэсэгт тусгаарлан авчраад, арын хаалгаар буулган ХӨСҮТ-д хүргэж байна. Мөн транзитаар буюу өөр улсаас Японоор дамжин ирж байгаа 56 иргэнийг ХӨСҮТ-т тусгаарлана гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Зураг
13 | 18 | 17 цаг