Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Тусгай нислэгээр ирж байгаа хүмүүсийг аль болох нэг дор байлгах бодлого барьж байгаа

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

/2020.04.03/

Шууд:

https://www.facebook.com/588990477781350/videos/1105095526511678/

Энэ удаагийн Шуурхай штабын мэдээлэлд Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин оролцож байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр УОК-ын даргад яг одоо Япон улсаас ирж буй тусгай үүргийн нислэгийн талаар танилцууллаа. 

Тэрбээр "Бид нислэг болгоны өмнө урьдчилсан бэлтгэл хангадаг. Онгоц дотор мэргэжлийн байгууллагын хоёр хүн үүрэг гүйцэтгэсэн. Хүмүүсийн халууныг үзэж, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг бусад зорчигчдоос тусгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа. 

Энэ удаагийн нислэгээр өндөр настан 30 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай 10 гаруй, хүүхэд 10 гаруй, дамжин ирж байгаа 55 зорчигч, жирэмсэн эмэгтэй гурав, бусад 151 зорчигч байна гэсэн урьдчилсан мэдээг ирүүлсэн. 

Сэжигтэй тохиолдол байх юм бол ХӨСҮТ-рүү тээвэрлэнэ. Өөр өвчтэй зорчигчийг Цэргийн төв эмнэлэг рүү тэвээрлэнэ. Нислэгээр ирж байгаа хүмүүсийг аль болох нэг дор байлгах бодлого барьж байгаа" гэв.  

Өнгөрсөн хугацаанд УОК-т нийт 2,530,000 сая төгрөгийн хандив цуглаад байгаа. үүний 2,235,800 мөнгөн хэлбэрээр үлдсэн нь бараа материал хэлбэрээр орж ирсэн байна.

 

Зураг
13 | 12 | 13 цаг