Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Азербайжаны иргэд гэрээсээ гарах бүртээ зорилгоо мэдээлдэг болно

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн тархалтыг хязгаарлах ажлын хүрээнд Азербайжан улсын засгийн газар шинэ журам хэрэгжүүлэх шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Ирэх Даваа гарагаас эхлэн тус улсын иргэн бүр гэрээс гарахдаа өөрийн хувийн бүртгэлийн дугаарыг тусгай кодын хамт мессэжээр 8103 дугаарт илгээхээр болжээ.

Тусгай код нь тухайн хүн ямар зорилгоор гэрээсээ гарч байгааг илтгэх гэнэ. Тухайлбал бүртгэлийн дугаарынхаа ард 1 гэсэн код бичиж илгээвэл эмнэлгийн үйлчилгээ авах гэж байгаа, 2 бол хүнсний дэлгүүр, эмийн сан, банк, шуудан руу явж байгаа, 3 бол ойрын хамаатныхаа оршуулгад оролцох гэж байгааг харуулах ажээ.

Текст мессэж нь үнэ төлбөргүй байх гэнэ.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Азербайжанд хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг хориглосон юм. Нийслэл Баку хотын метро өдөрт таван цагаар ажиллаж, ресторан , кафе, дэлгүүрүүд хаагджээ.

Өвөр Кавказын энэ улсад сүүлийн байдлаар халдварын 400 тохиолдол бүртгэгдэж, таван өвчтөн нас бараад байна.

 

Эх сурвалж: Interfax