Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

БЗД-ийн татварын хяналтын тасгийн дарга асанг цагдан хорьжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн Татварын хяналтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг АТГ-аас өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 2-нд баривчилжээ.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Б.Баярхүүгээс тодруулахад "БЗД-ийн татварын хэлтэст ажиллаж байсан албан тушаалтныг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьсон. Бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хураан авсан. Одоогоор мөнгөний тоо тодорхойгүй байна. Цаашид үргэлжлүүлэн хорих эсэх хүсэлтийг хуулийн дагуу 48 цагийн дотор прокуророор дамжуулан шүүхэд гаргана" гэдэг хариулт өглөө.

Б.Батсүхийн гэрт нэгжлэг хийн 60 гаруй сая төгрөг, 10 гаруй мянган ам.доллар хураан авсан гэдэг мэдээлэл байгаа юм.

Зураг
13 | 18 | 19 цаг