2020/06/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,809.64₮
B30
УЛААНБААТАР
29°
|
15°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
06:00
S30
13°
07:00
S30
14°
08:00
S30
17°
09:00
S30
19°
10:00
S30
22°
11:00
S30
24°
12:00
S32
26°
13:00
S30
28°
14:00
S30
29°
15:00
S30
29°
16:00
S26
28°
17:00
S26
26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Global Call | Хөл хорионы үеэр залуус сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэв

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг

Коронавирусийн халдвар дэлхий даяар тархаж улс орнууд хөл, хорио тогтоосон хэвээр байна.

Энэ үеэр нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг болох залуусын хувьд ажил, мэргэжил ба чөлөөт цагаа өнгөрүүлэх гэхчлэн амьдралын хэв маягт нь хамгийн их өөрчлөлт гарч буй. Энэ тухайд олон улсын залуус туршлагаа ярилцах, Засгийн газрынхаа авч хэрэгжүүлж буй бодлогод ямар сэтгэгдэлтэй байгаа зэргийг хуваалцах “Global Call – Let’s Connect” цахим хэлэлцүүлгийг НАМЗХ-ны залуус зохион байгуулжээ. Уг хэлэлцүүлэгт Нью-Йорк, Бостон, Ром, Москва, Сингапур, Бээжин, Тайпэй, Сөүл зэрэг нийт 12 хотоос залуус оролцож нөхцөл байдлын талаарх мэдээллээ хуваалцсан байна. 

Залуус олон нийттэй цагийг өнгөрүүлэх нь хязгаарлагдаж, гэртээ хэтэрхий удаан байгаа нь тэсвэрлэхэд бэрх байгааг ихэвчлэн дурджээ. Фитнест тогтмол хичээллэдэг байсан нь зогсож, таргалалт нэмэгдэж үүнийг дагаад стресс нэмэгдэж байгааг ч Бээжингийн олон улс судлалын сургуулийн оюутан онцолжээ. Гэсэн ч энэ хориог хамгийн урт хугацаанд туулж байгаа хүний хувьд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг мөрдөх нь л энэ вирусийн тархалтыг зогсоож, даван туулах арга гэдгийг хэлж байлаа. 

Залуусын хувьд түгээмэл тулгамдаж буй бэрхшээл нь сэтгэцийн эрүүл мэнд гэж байв.

Амьдралын хэв маяг өөрчлөгдөж, олон нийтээс тусгаарлагдаж, харилцааны орчин хязгаарлагдмал болсноор сэтгэл санааны хувьд өөрчлөлт гарч байгаа учраас энэ тал дээр илүүтэй анхаарахыг захиж байсан юм. Түүнчлэн дэлхий даяараа нэг л ижил нөхцөл байдалтай тулгарсан энэ цаг үеийг хамтдаа даван туулах нь чухал гэдгийг “Global Call”-ийн үеэр онцолж байсан юм. 

Мөн хэлэлцүүлгийг монгол хэлээр үзэж залуусын санал, бодлыг сонсох боломжийг НАМЗХ олгож байна. Тэдний Facebook хуудаст дүрс бичлэг удахгүй тавигдах юм байна.

 

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x