Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Зүүн Азийн хувьд 2020 онд эдийн засаг сулрах боловч 2021 онд эргээд сэргэх төлөвтэй байна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Азийн хөгжлийн банкнаас жил бүр гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" тайлангийн 2020 оны эдийн засгийн шинжилгээ, төсөөллийг танилцуулж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/ADBMongolia/videos/222662602180464/
"Боловсролын системээ илүү бэхжүүлж, шинэчлэлт хийх хэрэгцээ шаардлага байна"
 

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран "Бүс нутгийн хувьд 2019 онд өсөлт санаанд хүрэх хэмжээнд байгаагүй. Одоо өрнөж буй өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засаг унаж, 2.2 хувьд хүрээд байна. Гэхдээ 2020 онд эргэж сэргээд 6.2 хувьд хүрэх төлөвтэй байна.

Азид саяхан аж үйлдвэржсэн өндөр эдийн засагтай улс орнуудыг хасаж тооцвол өсөлтийн хувьд бүс нутагт 5.7 хувиас 2.4 хувь болж, аж үйлдвэрлэл буурна. Харин дараа жил 6.7 хувь руу эргэж сэргэнэ гэсэн төлөвтэй байна. Мөн Зүүн Азийн хувьд 2020 онд эдийн засаг нь сулрах боловч 2021 онд эргээд эдийн засаг нь сэргэх төлөвтэй байна.

БНХАУ-д энэ жил өсөлт эрс буурах төлөвтэй байна. 2019 онд АНУ, БНХАУ-ын хооронд өрнөсөн худалдааны дайны маргаантай холбоотой асуудал нь БНХАУ дахь экспорт болон дотоодын эргэлтэд сөрөг үр дагавар авч ирсэн. ДНБ-ий өсөлт тус улсад 2018 онд 6.7 хувь байсан нь 2019 онд 6.1 хувь болж буурсан. Мөн энэ жилийн хувьд COVID-19-ийн тархалттай холбоотойгоор илүү сөрөг үр дагавартай жил болж буй. Энэ оны эхний хоёр сарын байдлаар гэхэд аж үйлдвэр, жижиглэнгийн худалдаа эрхлэлт болон хөрөнгө оруулалтын салбарт нь агшилт хоёр оронтой тоонд хүрсэн байгаа юм. Үүнээс үүдэлтэйгээр БНХАУ-д эдийн засаг 2.3 хувьд хүрч буурах бөгөөд 2021 онд сэргэлт бий болж, 7.3 хувь хүртлээ өснө гэсэн төлөвтэй байна" гэв. 

Мөн "Хэрэглээний үнийн индекс буюу инфляцын хувьд тус бүс нутагт 2019 онд хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнөөс үүдэн нэмэгдэж буй. Энэ нь түүхэн инфляцтай нь харьцуулахад тийм ч өндөр өсөлт биш. Бидний тооцоолсон төлөвөөр COVID-19-тэй холбоотойгоор сөрөг эрсдэл их байгаа нь харагдсан. Цаашид нөхцөл байдал яаж, хэр хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй. Үүнээс үүдэн санхүүгийн хүндрэл, хямрал их гарч магадгүй тул үл ойшоож болохгүй гэдгийг онцолсон.

Энэ хүндрэлтэй цаг үед эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд инновацыг ихээр төрүүлж гаргах шаардлагатай. Инновацад хөтлөх таван хүчин зүйлийг бид онцолсон бөгөөд эдгээрийг бодлогодоо тусгах хэрэгтэй. Үүнд, 

  1.  Оновчтой боловсролын систем
  2.  Инновацид суурилсан бизнес эрхллэлт 
  3.  Тохиромжтой институтын бүтэц, тогтолцоо
  4.  Хөрөнгийн зах зээлийг гүнзгийрүүлэх ажиллагаа
  5.  Тэргүүлэх Их дээд сургуулиуд болон шилдэг ААН-үүдийг холбож, урагш харсан динамик хотууд

Ази дахь нийт арван настай хүүхдүүдийн гуравны нэг нь уншиж, бичиж чадахгүй байна. Энэ нь боловсролын системийн хувьд Азийн бүс нутаг дэлхийд их хоцрогдож явааг харуулж буйн тод жишээ. Иймээс боловсролын системийг бэхжүүлэх, шинэчлэх арга замыг илүү эрэлхийлэх хэрэгтэй бөгөөд Азийг илүү инновацлаг болгох, урт хугацааны зорилт тавин ажиллах шаардлагыг тавьж байна. 

Миний хувьд энэ жилийн “Азийн хөгжлийн төлөв”-өөр онцолсон зүйлс нь Монгол Улсад их хамааралтай гэж бодож байна. COVID-19-ийн тархалттай холбоотойгоор Монгол Улс олон шийдлийг авч ажиллаж байгаа. Гэхдээ шийдлүүдийг олох явцдаа Монгол Улс урт хугацаанд эдийн засгаа хөгжүүлэх, улс орноо өөд нь татахын тулд инновацлаг ямар шийдвэр гаргах ёстой вэ гэдэгт тодорхой зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Нэмж хэлэхэд инновацлаг улс болохын тулд үндсэн суурь асуудлаа шийдэж өгсөн байх ёстой. Дээр ярьсанчлан боловсролын системээ илүү бэхжүүлж, шинэчлэлт хийх хэрэгцээ шаардлага байна" гэлээ.   

 

Монгол Улсын эдийн засагт COVID-19-ийн үзүүлж буй нөлөөллийн талаар АХБ-ны Суурин төлөөлөгчийн орлогч Деклан Магий "Азийн хөгжлийн банкны зүгээс гуравдугаар сарын 6-нд COVID-19-өвчнөөс үүдэх эхний дүн шинжилгээ мэдээллийн тайлангаа гаргасан.

COVID-19-ээс үүдэн Монгол Улсын ДНБ-нд үзүүлэх нөлөөлөл нь 2020 онд багадаа -1.96 хувь /богино хугацаанд/, ихдээ -2.73 хувьтай /урт хугацаанд карантилах арга хэмжээ үргэлжилбэл/ байх таамаглал байна. Хэрэв дотоодод тархалт дэгдвэл нэмэлт нөлөөлөл гарч ирэх ба ДНБ (-1.02)-оос (-2.81) хувийн хооронд хэлбэлзэнэ байх. 

Монгол Улсад тархалттай холбоотойгоор аялал жуулчлал, үйлчилгээний салбар, аж үйлдвэр, жижиглэнгийн худалдааны салбаруудад нөлөөлөх нөлөө их. Түүнээс гадна дам нөлөөлөл гарч ирэх бөгөөд төсөвт үзүүлэх нөлөөлөл, дотоодын хөрөнгө оруулалтад үзүүлэх нөлөөллүүд бий.

Мөн түр хугацааны боловч өсөн нэмэгдэх инфляц, үнэ нэмэгдэх нөлөөлөл гарч ирнэ гэдгийг мөн хэлье. Үндсэндээ эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл нь энэ удаа нэлээд хүнд байх болов уу гэж таамаглаж байна" гэлээ.