Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Орхон аймаг ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зориулалтын авто машинтай боллоо

ikon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хойд бүсийн төв болох Орхон аймгийн Онцгой байдлын газар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглах “Forland” тусгай зориулалтын автомашинтай боллоо.

Тус автомашин нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, дөрвөн тоннын багтаамжтай, ардаа мананцар үүсгэгч тусгай төхөөрөмж, 15-16 метрт цацруулах хошуутай аж.

 

Ингэснээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах боломж бүрдээд байна гэж Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар