Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашин тоноглоход юуг анхаарах вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

TOYOTA
Торгон мөч бүрт хамт - цуврал нийтлэл

Бид автомашинаа өөрийн тав тух, ашиглалтандаа тааруулж нэмэлтээр тоноглож, чимэглэх нь түгээмэл хэдий ч энэ нь зарим сөрөг үр дагварыг дагуулж байдаг.  

TOYOTA нь автомашиныг найдвартай аюулгүй ажиллагаатай байлгахын тулд олон чиглэлийн шинжлэх ухаан, нарийн тооцоолол, туршилт баталгаажуулалт дээр тулгуурлан найдвартай аюулгүй, экологид ээлтэй автомашин болон түүний эд ангийг зохион бүтээгддэг.  

Гэвч эдгээр тооцоо шинжилгээ, туршилтаар батлагдсан эд анги, автомашины хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэдэг нь үйлдвэрлэгчээс давсан наад захын тооцоолол шинжилгээнд тулгуурлаж хийгддэг байх хэрэгтэй.   

Автомашин эзэмшигч бид төмөр хүлгээ өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тоноглохдоо тухай эд анги болон бусад эд ангид үзүүлэх нөлөөг сайтар бодолцон шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хамгийн түрүүнд санах ёстой зүйл нь автомашины үндсэн 3 үйлдэл болох Явах, Эргэх, Зогсох мөн аюулгүйн системд шууд болон шууд бусаар нөлөөлөх тоноглолоос зайлс хийх хэрэгтэй. 

Жишээ нь өндөрлөх, бэхэлгээ хатуу хамгаалалтын эд анги суурилуулах 
Хөдөө орон нутгаар аялах, бартаат уул хадаар явахад бэхэлгээ, хатуу хамгаалалтын эд анги суурилуулах, хэт их өндөрлөх зэрэг нь автомашины хүндийн төвийг өөрчилж эргэлт болон тэнцвэрийг бууруулдаг. Мөн аюулгүйн системүүдийн ажиллагаа доголдох зэрэг маш өндөр эрсдэлтэй юм.  

Бас нэг жишээ нь Тоёотагийн Land Cruiser 200 загварын хувьд үйлдвэрээс заасан гол ус гатлах дээд хэмжээ 80 см байдаг. Гэвч манай жолооч нар машинаа өндөрлөн, тоноглосондоо найдаж 80 см-ээс дээш хэмжээтэй гол гаталснаар автомашины эд ангиудад эрсдлийг үүсгэж байдаг.  

Тоёотагаас хүлээн зөвшөөрөгдөөгүй үйлдвэр, брендийн төмөр хамгаалалтаар тоноглосон автомашины түлш зарцуулалт, хурд авалтад өөрчлөлт орно. Тэгээд ч зогсохгүй аюулгүйн дэр (Air-bag)-ий мэдрэгчийн баримжаа алдагдаж дэр задрахгүй байх, хоцорч задрах магадлалтай болсноор таны эрүүл мэнд, амь нас аюулд орох эрсдэлтэй юм. 

 

Албан ёсны дилерээс зөвлөгөө авалгүй, үйлдвэрийн бус аргаар тоноглосноор, тухайн сольсон, нэмсэн сэлбэгээс хамааран бусад эд ангиуд эвдэрч гэмтэж болзошгүй. Хэрэв ингэсэн тохиолдолд үйлдвэрийн баталгаат хугацаанд олгодог баталгаат засварт хамрагдах боломжгүй болно. 

Иймээс хэрэглэгч та өөрийн эрүүл мэнд, амь нас, цаг хугацаа, мөнгө санхүүгээ бодон үйлдвэрийн бус аргаар автомашинаа тоноглохоос зайлсхийгээрэй. 

 

Албан ёсны дилерүүд:

Таван Богд ХХК

  • Харилцах утас: 7577-4444
  • Цахим хуудас: www.toyota-tavanbogd.mn
  • Фэйсбүүк хуудас: Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/

Мөнххада ХХК

  • Харилцах утас: 7595-3333
  • Цахим хуудас: www.munkhada.com
  • Фэйсбүүк хуудас: Toyota Mongolia Munkhada / Мөнххада /
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.