Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Үнэт металл болон үнэт чулуун эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг авч эхэллээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулснаар үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулсан бөгөөд зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчлагдсан.

Уг хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо гуравдугаар сарын 25-нд “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ыг баталжээ. 

Иймд үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхэлж буй хуулийн этгээд бол уг журмын 4 дүгээр хавсралт, хувь хүн бол 5 дугаар хавсралтад заасны дагуу тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ холбогдох баримт бичгүүдийн хамт 2020 оны тавдугаар сарын 30-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх шаардлагатай болж байна.

Заасан хугацаанд тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл бүрдэхийг СЗХ-ноос анхааруулав.