Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн том брэндүүд тахлын үед зайтай амьдрахыг логоны шинэ дизайнаараа уриалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 31
iKon.MN

“Social distancing” буюу олны дунд биеэ авч явахдаа зохих хэмжээний зайг барих нь коронавирусийн тархалтыг зогсоох хамгийн зөв алхам гэгдэж байна.

Энэ нь бусад хүмүүсээс ойролцоогоор 1.5-2 метр зайтай бие авч явах тухай ойлголт юм.

Тэгвэл дэлхийн томоохон брэндүүд өөрийн логог өөрчлөх замаар “social distancing” соёлыг сурталчилж эхэлжээ.

Зарим мэргэжилтнүүд үүнийг хүмүүст нөлөөлөх хамгийн бүтээлч санаа гэж сайшааж байна. Харин нөгөө нэг хэсэг нь ингэснээр сэдвийг зөөллөж, ач холбогдлыг нь бууруулах сөрөг нөлөөтэй байж болзошгүй гэж анхааруулжээ.

Жишээ нь McDonald’s түргэн хоолны сүлжээний Бразил дахь салбар алдарт логогоо хоёр хуваасан хувилбарыг Фэйсбүүк хуудсандаа нийтэлж, хүмүүст хоорондоо зайтай амьдрахыг уриалжээ.

 

Coca-Cola компанийн Нью Йоркийн Таймс Скюар дахь сурталчилгааны самбарт логоны үсэгнүүдээ салгасан хувилбарыг үзүүлж ,“Зайтай байх нь нэгдмэл байх хамгийн зөв зам” гэж ухуулжээ.

 

Германы автомашин үйлдвэрлэгч Audi, Volkswagen компаниуд мөн ийм аргаар логонуудаа өөрчилснийг сошиал хуудсандаа нийтэлсэн байна.

Audi компани логоныхоо дөрвөн цагирагийг салгасан бол Volkswagen брэнд V, W үсэгнүүдээ салгасан хувилбарыг гаргажээ.

 
 

 

Эх сурвалж: CNN

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
14 | 18 | 19 цаг