Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор ногоон бүс, зуслангийн чиглэлд хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж буй аж.
Хяналт, шалгалтын явцад хашаандаа өнжмөл шар өвс шатааж, ахуйн галын аюулгүй байдлыг зөрчсөн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хоёр иргэнд “Зөрчлийн тухай хууль”-ийн 5.14.1-дэх заалтын дагуу тус бүр 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.
Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэл дагуулж байна.
Иймд хаврын хуурайшилтын үед:
Эх сурвалж: ОБЕГ