Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 бизнесийн байгууллагуудыг үйл ажиллагааны оновчлолоо эргэн харахад хүргэлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 27
Сурталчилгаа

COVID-19вирусийн халдвараас сэргийлж дэлхийн олон оронд хөл хорио тогтоосон бөгөөд манай улсын хувьд хөл хорионы хугацаагаа дахин 30 хоногоор сунгаад байна. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн дэлхий даяар бизнесийн байгууллагууд ажилтнуудаа гэрээс нь ажиллуулж байгаа бөгөөд тухайлбал бидний өөр тутмын хэрэглээ болсон “Facebook”-ийнхэн гэрээсээ ажиллаж байгаа юм.

Олны хөлийн газар явах шаардлагагүй, оффисын орчинд ажилладаг салбарынхны хувьд дижитал технологиудыг ашиглан зайнаас буюу гэрээсээ ажиллаж энэхүү эрсдэлтэй цаг үед эрүүл мэндээ хамгаалахын сацуу бизнесээ ч тасалдалгүй үргэлжлүүлэх бүрэн боломжтой аж. Энэ бол “Дижитал хувьсал”-ыг авчрах технологийн дэвшлүүд юм.

Мобиком Корпораци нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн тэргүүлэгч компанийн хувьд  энэ цаг үед дижитал технологийн давуу талыг ашиглан хэрхэн эрсдэлгүй ажиллаж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл ханамжийг хадгалах зэргийг цогцоор нь шийдэж байна. Учир нь тэд 2018 онд “Дижитал хувьсал”-ын “салхийг хагалсан” бөгөөд байгууллага дотроо цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Тэрхүү цогц төсөл нь дотроо олон тусдаа бичил төслүүдээс бүрдэх ба тэдгээр нь үүсээд буй одоогийн нөхцөл байдалд хамгийн их нөлөө үзүүлж, ач тусаа өгч байгаа хүчин зүйлс болж байна.

 

Office 365

Мобиком Корпораци цаашлаад Мобиком Группийн ажилтнууд хоорондоо чатлах болон видео дуудлага хийх Teams платформ, ажлын төлөвлөгөөгөө оруулах Planner, файлаа бусдад хуваалцах дундын файлаа хадгалах зохицуулалт бүхий SharePoint, видео контент мэдээллийг түгээх Stream,компанийн дотоод сошиал сүлжээ болохуйц Yammer зэрэг маш олон туслах программуудыг нэгтгэсэн Office 365 үүлэн технологийг өдөр тутмын ажилдаа ашиглаж байгаа билээ. Үүнийгээ тэд гэрээсээ ч, гадуур явж байхдаа ч ашиглах боломжтой учраас байгууллагын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх бүрэн боломжоор хангагдаж байна. Хамгийн чухал нь гэрээсээ ажиллахдаа Мобинет өрхийн интернэт, Манай интернэт зэрэг мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан найдвартай, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг ашиглаж байгаа юм. Дашрамд дуулгахад, Мобиком Корпорацийн зүгээс Нийгмийн хариуцлагын хүрээнд Мобинет болон Манай интернэтийн суурь хураамжийн төлбөрөө 3-р сард 50% хөнгөлсөн билээ. Тэгвэл хөл хорионы хугацаа сунгагдсантай холбогдуулан 4-р сарын төлбөрийг ч мөн адил хөнгөлөх болсныг дуулгахад таатай байна.

 

Power Automate

Office 365 үүлэн технологийн өөр нэгэн туслах программ нь Power Automate. Аливаа техникийн шинэчлэл, урамшуулал, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийхэд компани дотроо хөтөлбөр боловсруулж, холбогдох газар алба хэлтсийн ажилтнууд, менежер, захирлуудад танилцуулж, батлуулсны дүнд ажил хэрэгждэг. Үүнийг өмнө нь цаасан дээр хэвлэн, гарын үсэг зуруулдаг байсан бол дээрх программын тусламжтайгаар ажилтнууд өөрийн боловсруулсан хөтөлбөрөө гэрээсээ, байгаа газраасаа батлуулах, одоо хэн хянаж батлах гэж байгаа зэрэг явцын мэдээллээ ч харах бүрэн боломжтой болсон байна.

 

Цагийн уян хатан нөхцөл

Мэдээж өндөржүүлсэн бэлэн байдлын үед remote буюу гэрээсээ ажиллах эсвэл өдөр бүр богиносгосон цагаар ажиллах сонголттой шийдвэрийг гаргасны зэрэгцээгээр хөл хорионы хугацаанд жирэмсэн ажилтнууддаа цалинтай чөлөө, ханиад томуугаар өвдсөн 5 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ажилтнууддаа ч цалинтай чөлөөг тус тус олгохоор шийдвэрлэсэн юм. Харин зөвхөн хөл хорионы хугацаанд бус урт хугацаанд хэрэгжих бас нэгэн томоохон шийдэл гаргасан нь “Цагийн уян хатан сонголт” буюу өглөө ажилдаа ирэх, орой тарах цагаа хүссэнээрээ сонгон ажиллах боломжтой болжээ. Ингэснээр цаашид хөл хорионы хугацаа дуусахад бага насны хүүхдээ сургууль цэцэрлэгт нь эрт хүргэж, эрт авдаг эцэг эхчүүдэд тун таатай байгаа ба цаашилбал замын түгжрэлд ч эерэг нөлөө үзүүлэх магадлалтай юм. Учир нь 1500 гаруй ажилтантай томоохон компанийн хувьд бүгд ажлын нэг цагтай байх нь Улаанбаатар хотын замын ачааллыг нэмэгдүүлэх магадлалтай билээ. Энэ мэт шат дараалалтай зохицуулалтуудыг технологийн дэвшлийн тусламжтайгаар хийж байгаа бөгөөд энэ нь бидний ярьдаг “Дижитал хувьсал”-ын тод жишээ юм.

Мобиком Корпорацийн зүгээс хэрэглэгчдэдээ өөрсдийн ашиглаж буй программ, хэрэгжүүлж буй шийдлүүдээ танилцуулж, сонирхуулахын сацуу бизнесийн байгууллагуудаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, дижитал технологиудыг ашиглан хямралыг даван туулахыг уриаллаа. Түүнчлэн энд дурдаагүй өөр олон бүтээгдэхүүн үйлчилгээг байгууллагын хэрэглэгчдэдээ санал болгож байгаа бөгөөд харилцагч, хамтрагч байгууллагууддаа тэргүүн туршлагаа хуваалцахад бэлэн байна. Хэрэв та Мобиком Корпорациас харилцаа холбоо, мэдээллийн технологийн цогц үйлчилгээг авахыг хүсвэл accountmanagers@mobicom.mn хаягаар холбогдоорой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.