2020/07/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
16°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
11:00
S26
25°
12:00
S26
26°
13:00
S30
27°
14:00
S30
27°
15:00
S30
26°
16:00
S30
25°
17:00
S30
24°
18:00
S30
23°
19:00
S30
22°
20:00
S30
21°
21:00
S26
20°
22:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайжруулсан түлшийг энэ зун автозам дагуух борлуулалтын цэгүүдээр худалдаална

ikon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрөгч 3 хоногт 6 өрхийн 11 иргэн угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Эдгээр дуудлагын шалтгаан нөхцөлийг тодруулахад гурав нь яндангийн сойлтыг хаасан, нэг нь түлшээ буруу түлсэн, хоёр нь ханан пийшин болон зуухны битүүмжлэл алдагдсан, цууралттай, мөн угаарын хий мэдрэгчийг унтраасан байсан аж.

"Хөл хорионы үед хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулж болохгүй"

 

Энэ үеэр НМХГ-ын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их байдаг учир иргэд галлагаагаа зөв хийж, угаарын хий мэдрэгчээ унтрааж болохгүй. Мөн хөл хорионы энэ үед бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулж болохгүй” хэмээн сануулав.

Түүнчлэн өнгөрсөн хоногуудад Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэсэн болон түүхий нүүрс түлсэн зөрчил илрээгүй байна.

Харин 378.2 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 13 тээврийн хэрэгсэл, тусгай зөвшөөрөлтэйгөөр 963.8 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 44 тээврийн хэрэгсэл нийслэл хотоор дамжин өнгөрчээ. 

"PM 2.5 хэмжээтэй тоосонцор 49 хувиар буурсан үзүүлэлттэй байна"

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Г.Даваажаргал “Агаарын чанарын үзүүлэлтийг хэмждэг 15 станцын дүнгээр PM 10 хэмжээтэй тоосонцор 55 хувиар, PM 2.5 хэмжээтэй тоосонцор 49 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Агаарын дундаж температур өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад -4.2 хэмээр хүйтэн байна” гэв.

Холбогдох албаныхан иргэдээс цахимаар очсон асуултад хариулт өглөө.

-Угаарын хий мэдрэгчийг хэзээнээс тарааж эхлэх вэ?

-Угаарын хий мэдрэгч 65 мянга ирсэн байгаа. Одоогоор ариутгал, халдваргүйтгэл хийгээд хэсэг хугацаанд битүүмжилсэн. Угаарын хий мэдрэгчийг тараахдаа коронавирусын эрсдэлтэй энэ үед олон нийтийг цуглуулахгүйгээр, хороо, хэсгийн алхагч нар айл өрх бүрт хүргэж өгөх юм. Үлдсэн угаарын хий мэдрэгч ирэх долоо хоногт ирнэ. Ирсний дараа мөн ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийгдээд иргэдэд тараана.

-Шар усны үерийн эрсдэл бүхий энэ үед холбогдох байгууллагууд хэрхэн ажиллаж байна вэ?

-Шар усны үер үүсэх эрсдэл өндөр байгаа. Хэд хэдэн газар нийслэлийн Захирагчийн ажлын алба холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран халиа, дошоо үүссэн газарт ажиллаж, цас, мөсийг холдуулж, суваг, шуудууг нээх зэрэг ажлуудыг хийж байна.

-Угаар мэдрэгчийн дохиоллыг хэрхэн унтраах вэ?

-Угаар мэдрэгчийг иргэдэд тараахдаа гарын авлагын хамт өгсөн байгаа. Нэгдүгээрт, гарын авлагаа унших хэрэгтэй. Хоёрдугаарт, угаарын хий мэдрэгчийн дохиолол дуугарсан тохиолдолд гэрт агаар оруулах ёстой.

Иргэд угаарын хийг агаар сэлгэлтээр бүрэн гаргасны дараа тухайн дохиолол өөрөө унтарна. Түүнээс биш дохиолол асангуут иргэд угаарын хий мэдрэгчийг унтраах гэж оролдож болохгүй. Учир нь гэрт угаар байгаа учраас, агаар сэлгэлтийг бүрэн хийгээгүй болохоор дуугараад байгаа гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй шүү.

-Сайжруулсан шахмал түлшийг зуны улиралд худалдаалах уу?

-Сайжруулсан шахмал түлшийг өнгөрсөн өвөл 400 орчим борлуулах цэгээр худалдаалсан. Түлшийг энэ зун томоохон авто зам дагуух борлуулалтын цэгүүдээр худалдаалахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x