Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гантөгс: Өглөөг өөдрөг эхлүүлэх нь дархлаагаа хамгийн зөвөөр дэмжих арга юм

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр иргэдэд зөвлөгөө хүргэж буй билээ.

Энэ удаа өглөөг хэрхэн сэтгэл өөдрөг, эерэгээр эхлүүлэх болон өөдрөг өглөөг эхлүүлэхийн ач холбогдлын талаар Иог, бясалгалын багш Д.Гантөгс зөвлөгөө өглөө.

ВИДЕО:

https://www.facebook.com/121087564973301/videos/2546669442255853/

Бясалгалын багш Д.Гантөгс хэлэхдээ "Өнөөдөр хүн бүр дархлаагаа дэмжихийн тулд зөв хооллож, сайн амарч байх хэрэгтэй хэмээн ярьж байна. Тэгвэл сэтгэлээ өөдрөг байлгана гэдэг бол хамгийн зөвөөр дархлаагаа дэмжих арга бөгөөд энэ нь өглөөг хэрхэн эхлүүлснээс шалтгаалдаг. 

Тиймээс ч эрт дээр үеэс монголчууд өглөөг хэрхэн эхэлснээс тухайн өдрийн ажлын бүтээмж шалтгаалдаг хэмээн ярьцгаадаг байжээ.

Өглөө орноосоо босонгуутаа хурдтай хөдлөх шаардлагагүй гэж үздэг. Учир нь бие организм гүйцэд сэрээгүй байдаг учраас сэрчихээд хэсэг тайван хэвтэх хэрэгтэй бөгөөд хэвтэж байхдаа өөрийн эрчмээ шалгах нь зүйтэй.

Халуун, хүйтэн ус гэж байдагтай адил хүн бүрт ян буюу халуун болон ин буюу хүйтэн гэж хоёр ангид энерги бий. Бид энэ энергиэ шалгаж мэдсэнээр илүү байгаа энергиэ дэмжиж, дутуу энергиэ нөхөх тал дээр анхаарах боломжтой. Ингэхдээ идэвхтэй амьсгалж, аль хамрын нүхээр илүү сайн амьсгалж байгаагаар энергиэ шалгаж үзэж болно.

Тодруулбал, 

  • Хэвтэж байхдаа баруун хамраараа амьсгал авч, зүүн хамраараа гаргах, 
  • Зүүн хамраараа амьсгал аваад баруун хамраараа гаргана гэсэн үг. Ингээд үзэхэд аль хамар нь амьсгалахад илүү чөлөөтэй байгаа нь анзаарагдана. 
Ийнхүү шалгасныхаа дараа илүү чөлөөтэй амьсгалж буй хамрын нүхний талын хөлөөр газарт гишгэх нь зөв энергиэ дэмжиж буй явдал.

Бид зарим үед хоорондоо "Чи буруу хөл дээрээ босчихсон юм уу" гэж ярьцгаадаг. Үүнтэй адилаар буруу хөл дээрээ босох буюу идэвхгүй энерги талаасаа тухайн өдрийнхөө ажлыг эхэлбэл ямар нэг байдлаар ажил чинь бүтэхгүй эсвэл уур уцаартай болж өнгөрдөг.

Энэ бол сонсоход энгийн мэт боловч энерги дэмжих хамгийн чухал зүйлийн нэг юм" гэв.

Үргэлжлүүлэн "Өглөө сэрээд эерэг зүйл бодох нь дархлаагаа дэмжихэд нэн тустай. Заримдаа биднээс шалтгаалахгүйгээр олон бодол толгойд орж ирдэг бөгөөд бид тэрхүү бодлоо марталгүй үргэлжлүүлсээр байдаг нь буруу. Энэ үйл явцыг бодлын давлагаанд өртөх гэж нэрлэдэг.

Бодлын давлагаанд автахгүй, эерэг байлгахын тулд хамгийн хайртай эсвэл хамгийн их санаж байгаа хүнээ бодож өглөөг эхлүүлэх нь эерэг энергитэй байлгана гэсэн үг" хэмээн зөвлөлөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.