Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол дахь теле хичээлийн чанар, хүртээмжийг хэмжих судалгааг НҮБ-ийн Хүүхдийн сан хийнэ

Т.Саран, iKon.mn
2020 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хэмжээнд цэцэрлэг болон сургуулийн насны 903 мянган хүүхэд шинэ коронавирусээс шалтгаалж хөл хорионд орж теле хичээлд хамрагдаж байна.

Үүнээс 640 мянга нь сургуулийн, 263 мянга орчим нь цэцэрлэгийн насны хүүхдүүд байгаа юм. 

Цэцэрлэг болоод сургуулийн насны эдгээр хүүхдэд теле хичээл хэрхэн хүрч байгаа чанарын үнэлгээ хийх ажлыг НҮБ-ийн Хүүхдийн сан зохион байгуулахаар тендер зарласан байна. 

Тендерийн материал хүлээн авах хугацаа өчигдөр дууссан бөгөөд шалгаруулалт хийгдэж судалгаа явж танилцуулах хугацаа нь ирэх зургаадугаар сард гарахаар төлөвлөжээ. 

Судалгаа хийж буй үндсэн зорилго нь теле хичээлийн хүртээмж, чанарыг хэмжиж дараагийн хичээлийн жилд агуулгын хоцрогдлыг хэрхэн нөхөх зөвлөмж гаргах юм байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.