Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

С.Цогтгэрэл: Зах зээлд гар ариутгагч хангалттай байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийлээ.

Хурлын үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

ШӨХТГ-ын дэд дарга С.Цогтгэрэл "Улс оронд бий болоод буй онцгой нөхцөл байдлын үед бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үнэд хяналт тавин ажиллаж байна. 115 тусгай утсанд Даваа гарагаас өнөөдрийг хүртэл хугацаанд 194 иргэнээс санал гомдол ирсний 134 нь худалдаан үйлчилгээний салбартай холбоотой байна.

Эдгээрийн дийлэнх нь борлуулж буй үнээ ил тавихгүй байгаа талаар мэдээлсэн. Гомдол мэдээллийг дагуу аж ахуйн нэгжүүдэд ажиллан, зөрчлийг арилгуулсан. 

Монгол Улсад гуравдугаар сарын 16-нд коронавирусийн халдвар нэмж бүртгэгдсэний дараагаар мах, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бий болгохгүйн тулд улсын байцаагч нар томоохон зах, худалдааны төвүүдэд хяналт тавьсан. Ингэснээр ямар нэгэн бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй" гэв.

Түүнчлэн ШӨХТГ-аас гар ариутгагч болон спиртийн нөөцийн талаар хяналт шалтгалт хийсэн байна. Энэ талаар ШӨХТГ-ын дэд дарга С.Цогтгэрэл "Гар ариутгагч зах зээлд хангалттай байна. Мөн спиртийн үйлдвэрүүд нөөц хангалттайг хэлж байгаа" хэмээлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.