Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Турк рүү ниссэн тусгай үүргийн онгоцоор 102 зорчигч, эрүүл ахуй халдвар хамгааллын байцаагч болон ХӨСҮТ-ийн эмч, нисэх багийн 16 хүн явжээ

ikon.mn
2020 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүгд Найрамдах Турк Улсаас монгол иргэдээ авчрахаар “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө “Чингис хаан” ОУНБ-аас хөөрлөө. 

Улсын онцгой комиссын шийдвэрээр нислэгийн бүрэлдэхүүнд:

  • Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 2
  • ХӨСҮТ-ийн 1 эмч багтжээ.

Улсын ахлах байцаагч, эмч нар нислэгийн явцад зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж ажиллана. 

Нислэгээр мөн 102 зорчигч явсан бөгөөд экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч багтсан байна. 

Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид болон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч, экипажийн бүрэлдэхүүнийг Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 8-ны өдрийн 4 дүгээр тогтоолын дагуу 14 хоног тусгаарлана гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 16 | 16 цаг