Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл амьдралын зайлшгүй хэрэглээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 13
Сурталчилгаа

Эрүүл мэндэд зориулсан хөрөнгө оруулалт хамгийн үнэ цэнэтэй  гэдгийг цаг үеийн нөхцөл байдал бидэнд улам бүр мэдрүүлсээр байна.

Эрүүл амьдрал гэхээр бидний ихэнх нь  хооллолт, дасгал хөдөлгөөн зэргээр төсөөлдөг. Гэтэл ууж буй ундны ус маань цэвэр үү, амьсгалах агаар дахь хорт нэгдлийн хэмжээ ямар байгаа вэ, ариун цэвэртээ хэр анхаардаг билээ гэдгээ дахин нэг эргэн харах цаг иржээ. Гэр бүлийн тань хэн нэгэн, эсвэл та өөрөө өвдвөл өдөр тутмын амьдралын хэмнэл алдагдахаас эхлээд сэтгэл санаа бие махбод, санхүүгийн олон хүндрэл гарч эхэлнэ. Гэтэл үүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эдийн засгийн хувьд ч хэмнэлт хийх боломжийг  бүрдүүлсэн технологиуд амьдралд нэвтрээд удаж байна. Эдгээрийг эрүүл мэндийн электрон бараа гэж тодорхойлж буй бөгөөд амьдралд хамгийн ойр, нэн түрүүнд шаардлагатай 3 чухал бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

 

Тухайлбал, хоол боловсруулах эрхтэн тогтолцоогоор дамжих өвчлөлөөс сэргийлж чадах эсэх нь унданд хэрэглэж байгаа усны чанараас шууд хамаарна. Тиймээс айл өрх, албан байгууллага бүрт 4 шатлалт давхар шүүлтүүртэй, нян бактерийг шүүдэг ус цэвэршүүлэгч хэрэглэх шаардлагатай болсон. Хамгийн чухал нь түүнийгээ зөв хэрэглэх, шүүлтүүр солих болон бусад засвар үйлчилгээг тогтмол хийлгэснээр амьдралд тань ашиг тусаа өгнө. Цэвэр усны шугамд холбодог ус цэвэршүүлэгч ашигладаг хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар судалгаанд оролцогсдын 38% нь ус цэвэршүүлэгчийн шүүлтүүрээ 12 сард нэг удаа солиулдаг, 19% нь хэзээ солиулснаа сайн санахгүй, 16% нь солиулах шаардлагагүй, сольдоггүй гэж хариулсан байдаг. Гэтэл шүүлтүүрийг заасан хугацаанд нь солихгүй байх нь  асар олон сөрөг үр дагавартай бөгөөд хоол боловсруулах замын өвчлөлүүдийг үүсгэх болно гэдгийг байнга санах ёстой.

 

Өмнө нь зөвхөн өвлийн улиралд л утаанаас үүдэн хотын агаарын чанар муу гардаг байсан бол одоо жилийн бүх улиралд нь хэт нарийн ширхэгт тоосонцор, хүнд металиар хордсон агаараар бид амьсгалах болсон. Үүнээс үүдэн амьсгалын замын болон уушгины үрэвсэлт өвчлөлийн тоо огт буурахгүй байгаа тул айл гэр, албан байгууллагуудад агаар цэвэршүүлэгч байх нь амьдралын зайлшгүй хэрэгцээ болоод байна. 

 

Хөдөлгөөний хомсдол, олон цагийн суугаа ажил, буруу хооллолт зэргээс үүдсэн өвчлөлөөс сэргийлэх бас нэгэн дэвшилтэт технологи амьдралд нэвтэрсэн нь ухаалаг суултуур. Бүрэн автомат суултуур нь цусны эргэлтийг сайжруулах замаар шамбарам, түрүү булчирхай, эмэгтэйчүүдэд тохиолддог хортой, хоргүй хавдар, цистит, бэлгийн замын өвчин, давсаг, шээсний замын үрэвсэл, суудлын ядаргаа, болон бүдүүн нарийн, шулуун гэдэсний шархлалт зэргээс хамгаална. Мөн нян бактери устгах үүргийг ч давхар гүйцэтгэдэг. Тиймээс ухаалаг суултуур хэрэглээд заншчихвал олон төрлийн өвчлөлөөс сэргийлэхээс гадна нэгэнт өвдсөн хойноо эмнэлэгт үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх зардлаас хэд дахин хямд тусах болно. Учир нь ухаалаг суултуур хотын аль ч эмнэлэгт шинжилгээ өгөх, эсвэл 5-7 хоног хэвтэн эмчлүүлэх зардлаас хямд үнэтэй.

 

Магадгүй эдгээр бүтээгдэхүүнээс аль нэг нь танайд байгаа. Эсвэл та хуучнаа солих, шинээр авахаар төлөвлөж байж ч болох юм. Энэ тал дээр манайд хамгийн найдвартай, өргөн сонголтоор үйлчилдэг газар нь  “AQUA Electronics” эрүүл мэндийн электрон барааны төрөлжсөн дэлгүүр юм. Энэ салбартаа арван таван жилийн туршлагатай тус компани БНСУ-ын томоохон  группуудын нэг SK Magic-ийн албан ёсны борлуулагчаар ажилладаг бөгөөд ус болон агаарын цэвэршүүлэгч төхөөрөмж, ухаалаг суултуур, аяга таваг угаагч гэх мэт эрүүл амьдралын хэв маягийг тодорхойлох олон бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлдэг. Тиймээс та эрүүл мэнддээ санаа тавьж эдийн засгийн хувьд ч хэмнэлт хийхээр шийдсэн бол Энд дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Өвдсөн хойноо бус өвдөхөөс урьдчилан сэргийлж, амьдралыг хөнгөвчлөх  ухаалаг сонголт хийж чадна гэдэгт тань итгэж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.