Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

"СОЁМБО 92" үйлчилгээний сарын суурь хураамжийг тэглэлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсад COVID-19 вирусийн халдвар бүртгэгдэж, Засгийн газар, Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж буй энэ цаг мөчид үндэсний оператор СКАЙтел компани төрийн албан хаагчдад зориулсан Соёмбо 92 үйлчилгээний сарын суурь хураамжаа үнэ төлбөргүй болголоо.

СКАЙтел компани нийгмийн хариуцлагын хүрээнд хорио цээрийн хугацаанд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа ОБЕГ, ЭМЯ, ГЕГ, МХЕГ, ЦЕГ, ХХЕГ-ын төрийн албан хаагчдад холбоо харилцаагаа таслалгүй, цаг хугацаа алдахгүй байх үүднээс 2 сарын хугацаанд Соёмбо 92 үйлчилгээний сарын суурь хураамжаа чөлөөллөө.

 
 

Ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэж буй нийт албан хаагчдадаа гүнээ талархал илэрхийлж СКАЙтел компани жаран сая төгрөгийн үйлчилгээний эрхийн бичгийг УОК-ын төлөөлөл ОБЕГ-т хүлээлгэн өглөө.

#вирустСӨРӨГдархлаандЭЕРЭГ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.