Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

ЭТТ-н 1,072 хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж буй 1,080,592 иргэн байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны талаарх ДӨРВӨН чухал мэдээлэл

НЭГ. 1.4 сая гаруй иргэн хувьцааныхаа зарим хэсгийг Засгийн газарт эргүүлж заржээ

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигч нийт 2,511,000 иргэн бий. Үүнээс 1,080,592 хүн 1,072 хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа бол үлдсэн 1,430,408 иргэн хувьцаанаасаа тодорхой хэмжээг Засгийн газарт буцааж заржээ. 

Тухайлбал, 741 ширхэг хувьцаатай 334,519 хүн байна.

Тэдгээр иргэн 2011 онд Эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн ба “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж, 300,426 төгрөг авсан гэсэн үг. 

Хүснэгт. Хувьцааны тоо ба шалтгаан

№ 
 
Хувьцааны тоо ширхэг
Шалтгаан
1 222 2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан иргэд
2 329 2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491.960 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” хөтөлбөрөөр 200,595 төгрег авсан иргэд
3 419 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөг, 2010-2011онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100,764 төгрөг авсан иргэд
4 436 2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100,764 төгрөг авсан иргэд
5 527 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөг, 2010-2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000 төгрөгийн хишиг хувь хүртсэн иргэд
6 536 2010-2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000 төгрөгийн хишиг хувь хүртсэн иргэд
7 544 2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртсэн иргэд
8 741 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан иргэд
9 750 “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувыдаагаа худалдаж 300,426 төгрөг авсан иргэд
10 848 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200.595 төгрөг авсан иргэд
11 857 “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200,595 төгрөг авсан иргэд
12 955 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100,764 төгрөг авсан иргэд
13 964 “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100,764 төгрөг авсан иргэд
14 1,063 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөгийн хувь хишиг хүртсэн иргэд
15 1,072 Хувьцаа нь бүтэн байгаа иргэд
ХОЁР. Хэдэн ширхэг хувьцаатайгаа хэрхэн мэдэх вэ?

Та "Эрдэнэс Тавантолгой" компанийн хэчнээн ширхэг хувьцаа эзэмшиж байгаагаа мэдэхийг хүсвэл 158-989 дугаар руу мессежээр өөрийн регистрийн дугаараа латин үсгээр бичиж явуулахад хэдэн ширхэг хувьцаатай, ҮЦТХТ-д данстай эсэх мэдээлэл гар утсанд тань ирнэ. Мөн ЭНД дарж шалгах боломжтой.

Түүнчлэн Хувьцаа эзэмшигч иргэд давхар данс нээлгэж байгаа тул данс нээлгэхээсээ өмнө ҮЦТХТ-ийн мөн л  ЭНЭ сайтаар орж, данстай эсэхээ шалгахыг хүсье.

ГУРАВ. Хэдэн төгрөгийн ногдол ашиг хүртэх вэ?

"Эрдэнэс Тавантолгой" компани нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн. Тэгвэл Та хэдэн төгрөгийн ногдол ашиг авахаа дараах хүснэгтээс харна уу. 

Хүснэгт 2. Ногдол ашгийн хэмжээ

№ 
 

Хувьцааны тоо ширхэг

Ногдол ашиг
1 222 19,980₮
2 329 29,610₮
3 419 37,710₮
4 436 39,240₮
5 527 47,430₮
6 536 48,240₮
7 544 48,960₮
8 741 66,690₮
9 750 67,500₮
10 848 76,320₮
11 857 77,130₮
12 955 85,950₮
13 964 86,760₮
14 1,063 95,670₮
15 1,072 96,480₮
ДӨРӨВ. Хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс олгох тул яарах хэрэггүй

Хэрэв та хувьцааны дансгүй бол брокерын компанид хандаж, үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай. Гэхдээ хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс олгож эхлэх тул одоо оочир дараалал үүсгэж, яарах хэрэггүй юм. 

Мөн та цахимаар данс нээлгэх боломжтой. Тухайлбал, дараах брокерын компаниуд цахимаар данс нээж байна. 

Түүнээс гадна "Гэрэгэ" киоск машин ашиглаад дансаа нээлгэх боломжтой. 

"Шинэ коронавирусийн халдварын эрсдэлтэй байгаа энэ үед 1,072 хувьцааны дансаа нээлгэх гэж заавал брокерийн компани дээр очих хэрэггүй" гэж албаныхан зөвлөж буй. Одоогоор брокерийн 11 компани онлайнаар данс нээж байгаатай та ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.