“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно гэдгийг тус компаниас мэдэгдээд байгаа.
Ингэхдээ ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхтэй дансанд нь шилжүүлэх юм байна.
Иргэд дээрх хугацаанаас өмнө хувьцааны дансаа нээлгэх шаардлагатай. Гэхдээ шинэ коронавирусийн халдварын эрсдэлтэй байгаа энэ цаг үед заавал брокерийн компани руу очих хэрэггүй.
Онлайнаар 1,072 хувьцааны дансаа нээлгэж болохыг зөвлөлөө.
Одоогоор дараах 11 брокерийн компани онлайнаар данс нээж байгаа аж.
Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр ""Эрдэнэс тавантолгой" компанийн нэг нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг тараагдах хэдий ч Монгол Улсад мөрдөгдөж буй татварын хуулийн дагуу ногдол ашгаас 10 хувийн татвар авна. Тэгэхээр иргэдийн гар дээр очих нэг нэгж хувьцааны ногдол ашиг 81 төгрөг байх юм" гэдгийг хэлж байв.
Түүнчлэн 2014 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгогдохгүй юм байна.