Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ коронавирусийн халдвар авсан НЭГ хүн 384 хүнд тараах боломжтой"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ коронавирусийн талаар ЭМЯ мэдээлж байна.

Шууд:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/632152184252511/

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллийн эхэнд нөхцөл байдлын талаар ярилаа. 

Тэрбээр: 

Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар дэлхийн 29 оронд бүртгэгдээд байна. БНХАУ 31 муждаа хяналт тавьж, арга хэмжээ авч байгаа ч дэлхийн бусад улс оронд эрсдэл үүссээр байгааг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Ялангуяа, бидний хамгийн их зорчиж, холбоотой байдаг Япон, Солонгос улс байна. 

Мөн өнөөдөр нэмэгдээд Иран улсад байдал хүндэрч, өвчлөл нэмэгдэж байгаа. Израйль улсад шинэ коронавирус шинээр бүртгэгдэж, батлагдсан мэдээлэлтэй байна. 

Ялангуяа, БНСУ-д өчигдөр 156 тохиолдол бүртгэгдээд байсан бол өнөөдөр 284 тохиолдол болж албан ёсоор бүртгэгдлээ. Гол бүртгэгдэж байгаа тохиолдол нь 4 хот, 6 мужид байгаа бөгөөд Дэгү хотод тархалт эрчимтэй байна. Тархалтын уурхайг бид мэдээлж байсан, сүмд залбирал үйлдэж байсан эмэгтэй халдвар тараасан гэж. Гэтэл тэр эмэгтэй Динам гэдэг эмнэлэгт үйлчлүүлсэн байгаа. Тиймээс тэр эмнэлгийн ажилчид, тухайн үед үйлчлүүлсэн хүмүүс өвдөж халдвар тархсан. Тиймээс нэг хүнээс маш олон хүнд халдвар тархах боломжтойг энэ жишээ харуулж байна. 

Шинэ коронавирусийн нэг халдвартай хүн цаашаа таван хүнд тараах боломжтой гэж үзэж байгаа. Тэр таван хүн цааш тарааж, таван мөчлөгийн хугацаанд буюу таван үе дамжихап 384 хүнд халдвар тарааж болно гэдгийг манай эрдэмтэн судлаачид хийсэн.

Манай судлаачдын мэдээлэл нэлээд зөв тооцоо судалгаа болохыг олон улсын жишээнүүд харуулж байна. Тиймээс энэ тооцоо судалгаанд үндэслэн ЭМЯ авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөж байгаа гэлээ. 

Олон хүний төвлөрөл үүсгэхгүй байх нь урьдчилан сэргийлэх маш чухал алхам гэдгийг олон улсад ч зөвлөж байгаа тул иргэд гэр гэртээ байж, ялангуяа баярын өдрүүдээр айл хэсэхгүй байхыг дахин дахин анхаарууллаа.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.