2020/04/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
05:00
S31
-2°
06:00
S31
-2°
07:00
S32
-1°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S30
12:00
S30
11°

Итали улсад коронавирусийн халдварын 14 тохиолдол нэг өдөрт илэрлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 22
iKon.MN

Өмнө нь шинэ коронавирусийн халдварын гурван тохиолдол бүртгэгдээд байсан Итали улсад өчигдөр нэг өдрийн дотор 14 шинэ тохиолдол нэмж илэрчээ.

Халдвар авсан хүмүүсийн ихэнх буюу 11 нь тус улсын умард Ломбарди мужийн Лоди хэмээх жижиг хотын орчимд амьдардаг иргэд болсон байна.

Анх халдвар тараагч нь нэгдүгээр сарын 21-ний өдөр Хятадаас ирсэн хүнтэй уулзсан 38 настай эрэгтэй байжээ. Түүнээс халдварын шинж тэмдэг илэрсний дараа эмнэлэгт тусгаарлан эмчилж эхэлсэн байна. Одоо түүний биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Үүний дараа анхны халдвар тээгчийн эхнэр болон найзаас коронавирусийн халдвар илэрчээ. Тэдгээр гурван өвчтөнийг эмчилж байсан Кодоньо хотын эмнэлгийн таван эмч, сувилагчаас сүүлд халдвар илэрсэн байна.

Үүнээс гадна Ломбарди мужийн нэг кафед байнга үйлчлүүлдэг гурван хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Ингээд Ломбарди мужийн нэг бүсээс нийтдээ 11 халдварын тохиолдол нэг өдөрт бүртгэгдсэн байна. Ломбардитай хил залгаа Италийн бусад бүс нутгуудаас өчигдөр нэмж гурван тохиолдол бүртгэгджээ.

Өчигдрийн шинэ тохиолдлуудаас өмнө Италид гурван хүн коронавирусийн халдвар аваад байсан юм. Ухань хотоос ирсэн Хятад улсын иргэн хосууд болон Италийн нэг иргэн одоо Ром хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ.

Халдвар олноор илэрсэн Ломбарди мужийн хотууд өчигдрөөс эхлэн сургуулиудыг түр хаах, олон нийтийн үйл ажиллагаануудыг хориглох арга хэмжээ авч эхэлсэн байна.

Италийн эрүүл мэндийн яам тус мужийн иргэдэд аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Халдвар гарсан Кодоньо хотын эмнэлэгт хөл хорио тогтоож, эмнэлгийн ажилтнууд нийлсэн 150 хүнийг тусгаарлан үзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.

Сүүлд ирсэн шинэ мэдээлэл:

Италийн умард бүсийн Падуа хотод коронавирусийн халдвартай нь тогтоогдсон 78 настай эрэгтэй нас барсан тухай дөнгөж сая ANSA агентлаг мэдээллээ. Падуа хот нь өчигдөр халдварын тохиолдлууд бөөнөөр илэрсэн Ломбарди мужтай хил залгаа Венето мужид оршдог юм.

Падуагийн эндэгдэл нь Коронавирусийн халдвараар хүн нас барсан Итали улсын анхны тохиолдол болж байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x