2020/04/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-1°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
16:00
S32
17°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
11°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31

Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөө хичээн ажиллахаа Элчин сайд И Ёо Хун илэрхийлэв

ikon.mn
2020 оны 2 сарын 21
iKon.MN

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И Ёо Хуныг хүлээн авч уулзав. 

Манай оронд өөрийн улсыг төлөөлөн суухаар томилогдож, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд Элчин сайдад баяр хүргэж, ажлын амжилт ерөөн Монгол Улсад удахгүй идээшин дасна гэдэгт итгэлтэй байна гэв.

Манай хоёр орны  харилцаа хамтын ажиллагааны түүхийг баяжуулан үргэлжүүлж, иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийн төлөө хичээн ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол, Солонгос Улсын Засгийн газрын хэлэлцээр, хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн төслүүд амжилттай хэрэгжиж байгааг цохон тэмдэглээд дэмжин ажиллахыг хүслээ.

 

Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, стратегийн түвшинд хүргэхийн төлөө хичээн ажиллахаа Элчин сайд илэрхийлэв.

Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн дэгдэлтийн үед голомтот бүс нутгийн хил залгаа орон хэдий ч өнөөдрийг хүртэл нэг ч халдвар гаргуулахгүй, оновчтой шийдвэр, зохион байгуулалт хийж, ард иргэдээ өвчний халдвараас сэргийлж чадаж буй явдалд  Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр бахархаж байна гэв.  Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа Солонгос иргэдийн эрүүл мэндийг аюулаас хамгаалж байна гэсэн юм.

2020 онд Монгол Улс, БНСУ–ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, ойд зориулсан хамтын ажиллагааны арга хэмжээний төлөвлөгөөний дагуу олон чухал үйл явдлыг хамтран зохион байгуулж, амжилттай явуулахаа талууд тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x