Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Говь-Алтай аймгийн Засаг дарга ажлын байрандаа архи согтууруулах ундаа оруулснаа хүлээн зөвшөөрчээ

ikon.mn
2020 оны 2 сарын 21
iKon.MN

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/1475302802637728/

Тэрбээр "Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар боллоо. Засаг даргыг чөлөөлөх захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурсан.

Ажлын байран дээр архидан согтуурахгүй байх тухай Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон. Тийм учраас Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээлгэж байгаа. Өөртэй нь холбогдсон. Өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр ажлаас нь чөлөөлж, орлогч нь үүрэг гүйцэтгэнэ. 

Бусад асуудлаар мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа. ЦЕГ-ын даргатай холбогдсон. Хоёр мэдээлэл өгсөн. Журам зөрчсөн бөгөөд баримтаар нотлогдсон буюу ЗДТГ-ын байр руу архи, согтууруулах ундаа оруулсан. 

Хүн амины хэрэгтэй холбоотой асуудлаар багадаа 14 хоногийн хугацаа орно гэдгийг хэлсэн.

Өөрөө бол архи, согтууруулах ундаа оруулсан нь үнэн, ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ хэлсэн" гэв.

Зураг
13 | 16 | 16 цаг