Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож гурван хүн гэмтээсэн осол өнгөрсөн шөнө гарчээ.
Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр, 2020 оны хоёрдугаар сарын 18-ны 00:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айл буюу 9-р дэлгүүрийн урд замд T.Prius маркийн машины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Corolla Rumion маркийн машинтай мөргөлджээ.
Ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтсэн байна.
Жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог багажаар/драгер/ шалгахад 1.87 хувийн согтолттой байжээ.
"Одоогоор гэмтсэн хүмүүсийн эмнэлгийн дүгнэлт гараагүй байна.
Уг осолд зөрчлийн хэрэг нээж, гэмтсэн хүний гэмтлийн зэргээс шалтгаалан хариуцлага тооцно" гэсэн мэдээллийг өглөө.