2020/09/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
20:00
S26
21:00
S26
22:00
S26
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S29
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зайрмагны үйлдвэрт гарсан гал түймрийг бүрэн унтраажээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг

Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04:06 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрчний гудамж "Орос гэрэл" ХХК-ийн "Хүрээ амт" зайрмагны үйлдвэр шатаж байна  гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар анги  нийт 4 ангийн 38 алба хаагч гал түймэр унтраах зориулалтын 10 автомашинтайгаар ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.

Тус гал түймэрт хүний амь нас эрсдээгүй бөгөөд гал түймэрт өртсөн барилгатай залгаа баригдсан 18х18 метр хэмжээтэй оффисын барилга, 4 автомашиныг авран хамгаалж ажилласан байна.  

Дээрх гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын жижүүрийн байцаагч, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийж ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 
 
 

 

x