Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаашаас эхлээд БНХАУ ба Монгол Улс хоорондын нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсоно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЗГХМОНХХ
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:50 2020/02/13

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1556970287800901/

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Маргаашаас эхлэн БНХАУ Монгол Улс хооронд үйлдэгддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна. Засгийн газрын өмнөх тогтоол ёсоор сүүлийн 14 хоногт 6,000 орчим монгол иргэн урд хөршөөс орж ирсэн. 

Маргаашаас эхлэн хил 100 хувь хаагдаж байна гэж ойлгож болно. Урд хөршөөс нислэгээр болон төмөр замаар ирж буй аль ч улсын иргэнийг нэвтрүүлэхгүй.

Монгол Улсын иргэдийн хувьд хүндэтгэх шалтгаантай бол үүнийг тухайн үед нь Консулын газар болон Элчин сайдын яам ажиллан авчирч, тусгаарлах байдлаар чартер нислэгээр авчирна" хэмээв.

БНХАУ-д байгаа монгол иргэдийг авах асуудлыг ГХЯ зохион байгуулж, Засгийн газар шийднэ

ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн "Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр хуралдаж, Монгол, Хятадын хилийн Замын-Үүдийн төмөр замын авто боомт, Гашуунсухайт боомт, агаарын замын Буянт-Ухаа боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа.  

Хоёрдугаар сарын 1-нээс хойш Монгол-Хятадын хилээр БНХАУ-ын иргэд болон БНХАУ-аас дамжин ирж байгаа гуравдагч орны иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Үндсэндээ хилээр Хятадын иргэд нэвтрэхгүй байгаа гэсэн үг.

Хоёрдугаар сарын 6-ныг хүртэл Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д байгаа монгол иргэдийг хилийн боомтуудаар татаж авсан. Энэ хугацаанд БНХАУ-д байсан 6,000 орчим монгол иргэн ирээд байгаа.

Өнөөдрөөс хойш хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөн бүрэн зогсож, монгол иргэдийг татан авах асуудлыг ГХЯ зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэхээр боллоо. БНХАУ-аас Монгол руу хийх сүүлийн нислэг өнөөдөр хийгдэнэ.

Цаашид онгоц нисэх асуудал Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хийгдэнэ. Өмнө гаргасан шийдвэрээр монгол иргэдийг татаж авах асуудлыг тус улсад буй иргэддээ ГХЯ-ны шугамаар шугамаар мэдэгдэж, өнгөрсөн хугацаанд маш олон иргэдийг төмөр замын болон авто замын боомтуудаар татаж авсан. Үүнээс цааших буюу БНХАУ-д байгаа монгол иргэдийг авах асуудлыг ГХЯ зохион байгуулж, Засгийн газрын шийдвэрээр шийднэ гэсэн үг.

Монгол Улсын иргэдийн хувьд ч гэсэн БНХАУ болон БНХАУ-аар дамжин гуравдагч орон руу явах хөдөлгөөн бүрэн зогссон" гэв.

15:24 2020/02/13

Засгийн газар ээлжит бус хурал зарлалаа

Засгийн газар өнөөдөр 15:30 цагаас ээлжит бус хуралдаан зарлажээ.

Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна.

Гаргасан шийдвэрийг бид мэдээлэх болно.

Өчигдөр болсон ээлжит бус хурлаас шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

16:50 2020/02/13

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1556970287800901/

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Маргаашаас эхлэн БНХАУ Монгол Улс хооронд үйлдэгддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна. Засгийн газрын өмнөх тогтоол ёсоор сүүлийн 14 хоногт 6,000 орчим монгол иргэн урд хөршөөс орж ирсэн. 

Маргаашаас эхлэн хил 100 хувь хаагдаж байна гэж ойлгож болно. Урд хөршөөс нислэгээр болон төмөр замаар ирж буй аль ч улсын иргэнийг нэвтрүүлэхгүй.

Монгол Улсын иргэдийн хувьд хүндэтгэх шалтгаантай бол үүнийг тухайн үед нь Консулын газар болон Элчин сайдын яам ажиллан авчирч, тусгаарлах байдлаар чартер нислэгээр авчирна" хэмээв.

БНХАУ-д байгаа монгол иргэдийг авах асуудлыг ГХЯ зохион байгуулж, Засгийн газар шийднэ

ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн "Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр хуралдаж, Монгол, Хятадын хилийн Замын-Үүдийн төмөр замын авто боомт, Гашуунсухайт боомт, агаарын замын Буянт-Ухаа боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа.  

Хоёрдугаар сарын 1-нээс хойш Монгол-Хятадын хилээр БНХАУ-ын иргэд болон БНХАУ-аас дамжин ирж байгаа гуравдагч орны иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Үндсэндээ хилээр Хятадын иргэд нэвтрэхгүй байгаа гэсэн үг.

Хоёрдугаар сарын 6-ныг хүртэл Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д байгаа монгол иргэдийг хилийн боомтуудаар татаж авсан. Энэ хугацаанд БНХАУ-д байсан 6,000 орчим монгол иргэн ирээд байгаа.

Өнөөдрөөс хойш хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөн бүрэн зогсож, монгол иргэдийг татан авах асуудлыг ГХЯ зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэхээр боллоо. БНХАУ-аас Монгол руу хийх сүүлийн нислэг өнөөдөр хийгдэнэ.

Цаашид онгоц нисэх асуудал Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хийгдэнэ. Өмнө гаргасан шийдвэрээр монгол иргэдийг татаж авах асуудлыг тус улсад буй иргэддээ ГХЯ-ны шугамаар шугамаар мэдэгдэж, өнгөрсөн хугацаанд маш олон иргэдийг төмөр замын болон авто замын боомтуудаар татаж авсан. Үүнээс цааших буюу БНХАУ-д байгаа монгол иргэдийг авах асуудлыг ГХЯ зохион байгуулж, Засгийн газрын шийдвэрээр шийднэ гэсэн үг.

Монгол Улсын иргэдийн хувьд ч гэсэн БНХАУ болон БНХАУ-аар дамжин гуравдагч орон руу явах хөдөлгөөн бүрэн зогссон" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.